Төслийн хүрээнд холбогдох стандартууд батлуулж, тоног төхөөрөмж нийлүүлэв.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон ЗТХЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл” 2019 оны 4-р сараас хойш амжилттай хэрэгжиж байна. Тус төсөлд ЗТХЯ-аас гадна ЗТХТ, НАЗХГ болон МАЗХ, ШУТИС-ийн төлөөлөл оролцдог. 2021 оны 2-р сарын сүүлийн байдлаар төслийн хэрэгжилт 51%-тай байна.
Үр дүн 1: Холбогдох стандарт батлагдав.
Авто замын хучилтын хийц, хольц төсөллөх стандар боловсруулах, боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Ажлын хэсэг 1-ээс боловсруулсан “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфалтбетон хучилт төсөллөх. Ерөнхий шаардлага MNS 6895: 2021” болон “Дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын арга MNS 6894: 2021” стандарт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 3-р сарын 11-ний өдрийн С/10 тоот тушаалаар батлагдлаа.
Эдгээр стандартын төслийг 2020 оны 6-7-р сард ЗТХЯ болон ЗТХТ-ийн веб хуудсанд байршуулж, олон нийтийн санал авсан бөгөөд ирсэн саналуудыг стандартын төсөлд тусгах ажил хийгдсэн. 2021 оны 1-р сард стандартын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт өргөн барьж, 2-р сард Автозамын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн.
Цаашид цементбетон хучилтын техникийн баримт бичиг боловсруулна.
Үр дүн 2: Зам, тээврийн хөгжлийн төвд нийт 3 багц тоног төхөөрөмж нийлүүлж дуусав.
ЗТХТ-ийн материалын шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЗТХТ-ийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид нийт 30 нэр төрлийн 37 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлэв. Үүнд, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын багаж, даралтаар насжуулах зуух, битумын хугарлын хэмийг Фраассын аргаар тодорхойлох автомат төхөөрөмж, Маршаллын автомат электрон пресс, хөнгөн жинт дефлектометр, хөрсний нягт, чийг тодорхойлох цахилгаан соронзон багаж зэрэг багтсан. Тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсний дараа ажиллуулах аргачлалын сургалтуудыг явуулсан.
Цаашид дээрх тоног төхөөрөмжийг ашиглан лабораторийн туршилт хийх сургалт зохион байгуулах, туршилтын гарын авлага боловсруулах, материалын шинжилгээний үр дүнг судалгааны өгүүллэг болгон нэгтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Үр дүн 3: Загвар төслийн төлөвлөгөөг хэлэлцэж, сургалтын видео боловсруулав.
1, 2-р үр дүнг загвар төсөлд туршиж, авто замын хучилтын технологи хөгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой Ажлын хэсэг 3-ын хүрээнд 2021 онд загвар төсөл хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулан бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн ажлын хүрээнд “Халуун асфальтбетон хучилтын чанарын хяналт” болон “Зам барилгын талбайд хучилт дэвсэх аюулгүй ажиллагаа” сургалтын видеог боловсрууллаа. 2021-2022 онд нийслэл, орон нутгийн замд загвар төсөл хэрэгжүүлж, үр дүнгийн хяналт-шинжилгээг хийхээр төлөвлөж байна.

| ЖАЙКА төслийн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар. | |
| Зам, тээврийн яам Facebook |
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт