2021.03.26
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээний асуудлуудаар санал, мэдээлэл солилцов.
Компанийн зүгээс шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон энэхүү ажилтай холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны явц, мөн арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Сайд Л.Халтарын зүгээс арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны 07 дугаар сарын 01-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд энэ хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт”-ийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ | |
Зам, тээврийн яам Facebook |