Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр "КОВИД-19" цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв.
Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, автобусны хүрэлцээ хангамжтай танилцсан юм. Тус компанийн хувьд цар тахлаас үүдэн өдрийн орлого эрс багассан гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.
Тухайлбал, цар тахалгүй үед өдөрт 20 орчим сая төгрөгийн орлоготой байсан бол одоо 7-8 сая төгрөг төвлөрдөг болжээ.
Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1,148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1,822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн тээвэр нь халдвар тархах хамгийн эрсдэлтэй орчнуудын нэг. Тиймээс халуун хэмжигч байрлуулах, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Дархлаажуулалт хийгдээд дуусах хүртэл халуун хэмжигч зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлсэн юм. Мөн ирэх даваа гарагаас өглөө, оройны замын хөдөлгөөний ачаалалтай үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын автобусуудыг нийтийн тээвэрт явуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүн хоорондын зайг сайтар сахиулах чиглэлийг өгөв. Гэхдээ үүнийг хийхдээ компаниудын орлогод дарамт болохгүйгээр зохицуулалтыг хийх ёстой гэлээ.
Үүний дараа нь "Зорчигч тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автобусны бүртгэл, хяналтын цэг, засварын станц болон цахилгаан автобусны цэнэглэх процесстой танилцав.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусны парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэж байлаа. Одоо хөдөлгөөнд оролцож байгаа нийт автобусны 60 гаруй хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдаж байгаа юм байна.
Нийслэлийн удирдлагуудын мэдээллээр өнөөдрийн нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 524 буюу 45 хувь нь насжилтаараа энэ онд үйлчилгээнээс хасагдах юм. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байгаа гэлээ. Иймд ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжид яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм байна.
Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэл, нийтийн тээврийнхэн нэгдсэн судалгаа, тооцоолол гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө.
Мөн нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системтэй болгох, парк шинэчлэлтийг цогцоор хийх шаардлагатай хөрөнгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг тодорхой тооцооллоо гаргаж танилцуулах чиглэл өгөв.
“Оюу Толгой” ХХК-ийн татварын актын дагуу орж ирсэн 356 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Энэ хөрөнгийг нийтийн тээврийн цогц шинэчлэлд зарцуулах боломжтой” гэдгийг хэллээ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
| ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ