Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг, Цагаан хадын гаалийн хяналтын бүс дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна.
Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа.
Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал, PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав.
Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.
Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/ улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА
| ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙГ НОГООН БҮС БОЛГОЖ ЭКСПОРТЫН УРСГАЛАА НЭМНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ