Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛС ХИЛЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

2021/06/01
МОНГОЛ УЛС ХИЛЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-нд боллоо. Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ.

Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа. Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

 

МОНГОЛ УЛС ХИЛЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх