БНСУ-ын Сангийн яам, KOTRA Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжигч Агентлагын дэмжлэгтэйгээр БНСУ-ын мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ачаа тээвэр, логистикийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, логистикийн дэд бүтцэд дүн шинжилгээ хийх, гол байршил, цэгүүдийг тодорхойлох, ухаалаг логистик системийн боломжит шийдлүүдийг төлөвлөх, энэ чиглэлээр Монгол Улсын төрийн байгууллагын мэргэжилтнүүд, шинжээчдийн чадавхийг бэхжүүлэх, ухаалаг логистикийн үйл ажиллагааг зохицуулах мэргэжилтнүүд, шинжээчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах зорилго бүхий ийг 2021 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Төслийн явцын тайланг Та бүхэнд танилцуулж байна. Тайлантай танилцаж, холбогдох саналаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны дотор тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Ц.Баяржаргалд дараах хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: Bayarjargal@mrtd.gov.mn
Утас: 51 - 267212
“Монгол Улсын тээвэр, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх стратеги боловсруулах” техникийн туслалцааны төсөлд санал авч байна | |
Зам, тээврийн яам Facebook |