Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дарга Т.Дүүрэн нар өнөөдөр цахимаар хуралдав.

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байх бөгөөд А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих, С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.
Улсын хэмжээнд нийт 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулсан цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосны дагуу Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр яам болон, аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 30 цэгийг эцэслэж тогтоод байна. Мөн тогтсон 21 цэг, байршлыг сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулах ажлыг 2021 оны эхний улиралд зохион байгуулуулаад байгаа юм.
Цогцолборуудыг байгуулах ажлыг түргэвчлэхийн тулд нэгэнт тогтсон байршлууддаа хувийн хэвшлийг оруулах шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцолсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хувийн хэвшлүүдийг оруулах саналыг дэмжээд, энэ ажлыг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шилдэг байгууллагууддаа санал тавьж хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргав.
200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулах, ингэхдээ стандартыг нарийн баримтлах ёстой. Ижил төрлийн үйлчилгээ явуулахыг орон нутгаас хязгаарлаж эхнээсээ гэрээ хэлэлцээрээ гуравласан болон дөрвөн талт байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборыг байгуулах шалгаруулалтыг дээрх хоёр яамнаас хамтарсан тушаал гаргаж, ажлын удирдамжийг батлаад, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулан хамтран зохион байгуулах байдлаар явуулах бөгөөд түр буудаллах цэг нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ