Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зам, тээврийн салбарын нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар гардуулж баяр хүргэлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Зам, тээврийн хөгжлийн яамны ахлах шинжээч Н.Буянт, Иргэний нисэхийн ерөнхий газрын ахмад настан Ө.Дашхорол, УБТЗ-ын Төв эмнэлгийн их эмч Х.Ургамалцэцэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын жолооч Н.Намсрай,
Алтан гадас одонгоор:
УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн ахмад настан В.Нина, УБТЗ-ын Авто тээврийн үйлчилгээний төвийн дарга Б.Энхтөр, УБТЗ-ын Зүтгүүрийн Депо 4 дүгээр цувааны машинист Д.Оросоо, УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч Б.Наранчимэг, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Д.Галбадрах, “Хотгор зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Буджав, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиргааны ажилтан Т.Туул шагнуулав.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ | |
Зам, тээврийн яам Facebook |