Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зам, тээврийн салбарын нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал гавьяат цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагнасныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.
Гавьяат тээвэрчин цолоор:
"УБТЗ" ХНН-ийн Зам засвар, машинт станцын дарга Д.Батбаатар,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн мэргэжлийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
"УБТЗ"-ын эх барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах инженер Ё.Батсайхан,
Алтан гадас одонгоор:
"УБТЗ"-ын Зам, засварын машинт станцын ахмад настан Д.Баяржаргал, "УБТЗ"-ын эх барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн инженер-эдийн засагч Ц.Арслан шагнуулав.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ХОЁР ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ | |
Зам, тээврийн яам Facebook |