БААСАНДОРЖИЙН ЭНХТӨР
/1952-2021/
Зам, тээврийн хөгжлийн сайдын орон тооны бус зөвлөх, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх эдийн засагч Б.Энхтөр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Олхонууд овогт Баасандоржийн Энхтөр нь 1952 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт “Тахилт” хэмээх газар Баасандоржийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1960 онд Улаанбаатар хотод бага сургуульд элсэн суралцаж, 1968 онд дунд сургууль, улмаар хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцан 1970 онд барилгын мужааны мэргэжлээр төгссөн.
Б.Энхтөр нь ажлын гараагаа Улаанбаатар хотын Барилгын трестэд мужаанаар ажиллаж эхлүүлсэн ба 1972 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хаасны дараа тэрээр Хөдөө аж ахуйн яамны харьяа экспедицэд үйлчлэх авто баазад жолооч, механикчаар ажиллах хугацаандаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж улмаар 1980 оноос Хөдөө аж ахуйн экспедицэд үйл авто баазын эдийн засагчаар ажиллаж байв. 1982-1987 онд Улаанбаатар хотын Найрамдлын районы намын хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1987 - 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын дээд сургуульд мөн суралцаж төгссөн ба 1989 оноос Сүхбаатар аймгийн намын хороонд Хянан шалгах комиссын дарга, 1993 -1997 онд Намын хорооны даргаар ажилласан.
1997-2000 онд хүртэл “Хайлааст” ХК-ны үйлчилгээний салбарын захирлаар ажилласан.
Улмаар 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дэд дарга, Авто замын салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга, 2004-2008 онд Авто замын хяналт, судалгааны төвийн дарга, 2008- 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга, зөвлөх эдийн засагчаар ажилласан. 2012 онд гавьяаны амралтандаа гарч “Хязгааргүй хөдөлгөөн” компанийг үүсгэн байгуулж ажиллаж ирсэн.
Б.Энхтөр нь авто замын салбарт 2000 оноос тасралтгүй 20 жил удирдах ажил хийж байсан бөгөөд энэ хугацаандаа авто замын салбарын эрх зүйн баримт бичиг, норм, стандартуудыг боловсруулж, баталгаажуулах ажлыг идэвхтэй зохион байгуулж, гар бие оролцон ажиллаж байсан. Авто замын салбарт хэрэгжүүлсэн “Мянганы зам” хөтөлбөр, Монгол Улсын авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, авто замын салбарт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад хандивлагч орнуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалцсан хөдөлмөрч, гарамгай зохион байгуулагч байлаа.
Мөн 2011 онд “Авто замын салбарын чадавхыг бэхжүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар батлуулах, 2017 онд Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулах, 2018 онд Төрөөс авто замын талаар баримтлах бодлого тодорхойлох иж бүрэн судалгааг хийж, төслийг боловсруулах, 2020 онд “Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний арчлалт, засвар, ашиглалтыг сайжруулж чадавхыг бэхжүүлэх дунд хугацааны цогц хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахад гар бие оролцож идэвх санаачлагатай ажиллаж байв.
2021 онд Авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн яамны хамтрасан ажлын хэсгийг удирдан ажиллаж шийдвэрийн төсөл, санал зөвлөмжийг боловсруулан ажилласан салбарын тэргүүний мэргэжилтэн байлаа.
Төр засгаас Б.Энхтөрийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Төрийн албаны тэргүүний ажилтан, Зам тээврийн яамны Жуух бичиг, Тэргүүний замчин, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Эх орны төлөө тэмдэг, МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнол одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Б.Энхтөрийн төрийн ажилд хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэх, эхлүүлсэн ажлаа үлгэр жишээ хийж гүйцэтгэх зан чанар, хийж бүтээсэн үйл хэрэг, арвин их туршлага, нөхөрсөг сайхан зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Зам, тээврийн хөгжлийн яам
Л.Халтар, Ж.Бат-Эрдэнэ, С.Батболд
| ЭМГЭНЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт