2021.07.06
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх...” гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тушаалд нийт Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг 2 үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд одоогийн байдлаар эхний үе шат буюу Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25 ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байна.
Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцов.
Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ.
Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд" ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчидэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байна.
Одоо ашиглагдаж буй аппликейшнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол Сошиал пей болон Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар Орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орж, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна. Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нөхцөл бүрдсэнээр төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, зам хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюул осолгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой юм” гэдгийг онцлоод зам хэрэглэгч, жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалсан бол “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат “Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг” гэлээ.


Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэллээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт