Монгол Улсын Гавьяат тээвэрчин
ДАМДИНСҮРЭНГИЙН ЖИГЖИДНЯМАА
(1965-2021 он)
Монгол Улсын тээврийн салбарын тэргүүний удирдан зохион байгуулагч, шилдэг инженерүүдийн нэг, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын дарга, гавъяат тээвэрчин Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрж өсөн, 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургуульд суралцан, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг дүүргэн Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр өөрийн амьдралын замнал, хувь заяагаа төмөр замтай холбосноос хойш 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын хэсгийн диспетчер, ахлах диспетчер, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл, тариф хариуцсан ахлах инженер, 1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол транс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч, 1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал, 2007-2010 онд “УБТЗ” ХНН-ийн ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2010 онд “УБТЗ” ХНН-ийн Замын даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2013 онд “УБТЗ”-ийн Ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2015-2016 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2016 оны 09 дүгээр сараас “УБТЗ” ХНН-ийн Замын даргаар тус тус ажиллаж байжээ.
Д.Жигжиднямаа нь Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон төмөр замын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулан, өөрийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж төмөр замын чадварлаг мэргэжилтэн, тэргүүний удирдан зохион байгуулагч, манлайлагч байсан. “УБТЗ” ХНН-ийн Замын даргаар ажиллах хугацаандаа төмөр замын тээврийн хэмжээг жил дараалан тогтвортой нэмэгдүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмрийг оруулж, “УБТЗ”-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлтийг хийх талаар томоохон бодит ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлж шинээр төмөр зам барих бүтээн байгуулалтын үйл хэрэгт хүчин чармайлт гарган ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг холбосон төмөр зам болон Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын барилгыг барьж байгуулахад “УБТЗ” ХНН-ын хамт олныг чадварлагаар удирдан ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн юм.
Мөн Монгол Улсын төмөр замыг Ази-Европын тээврийн гол коридорын нэг болгох зорилтыг бодит ажил хэрэг болгож, “УБТЗ” ХНН-ийн бүс нутагтаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсад нэр хүндийг нь өсгөхөд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм.
Д.Жигжиднямаа нь эгнээндээ 200 шахам орныг гишүүнээр нэгтгэсэн төмөр замын нэр хүндтэй олон улсын байгууллага болох Олон улсын төмөр замын холбоо /UIC/-ны Ази, Номхон далайн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.
Мөн түүнийг ажиллах хугацаанд Олон улсын тээврийн холбоодын нэр хүндтэй шагнал болох “Алтан сүйх тэрэг”-ээр “УБТЗ” ХНН-ийг 2018 онд шагнасан юм. Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж ОХУ-ын болон Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг, Алтан гадас одон, 2021 онд Гавьяат тээвэрчин цолоор тус тус шагнажээ.
Талийгаачийн хийж бүтээсэн үйл хэрэг болон хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга, нөхөрсөг зан чанар нь Монголын тээвэрчид, төмөр замчдын зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР
ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОН
2021 оны 07 дугаар сарын 19
| ЭМГЭНЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ