Засгийн газрын “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 162 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр орны хоорондын агаарын харилцааны асуудлаарх ээлжит уулзалт, хэлэлцээ Сөүл хотноо 2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хэлэлцээг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Солонгосын талаас БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Юүн Жин Ван нар ахлав. Хоёр тал, тус тусын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой нислэг үйлдвэрлэлд үүсч буй асуудал, хуваарьт нислэгийг сэргээх, халдвар илэрсэн тохиолдолд авах нислэгийн зохицуулалтын талаар санал солилцон, тохиролцож, уулзалтын дүнгээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид /Монголын талаас “МИАТ” ТӨХК, солонгосын талаас Кореан Эйр, Асиана компани/ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр саруудад долоо хоногийн 5000 суудлын багтаамжид Монголын тал 20, Солонгосын тал 18 удаагийн нислэг гүйцэтгэхээр, 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголын тал 11, Солонгосын тал 9 нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.
Өнөөгийн байдлаар БНСУ-ын нутаг дэвсгэр дээр Сөүл, Бусан нислэгийн цэгийг тохирсон байгаа бөгөөд Монголын талаас аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг нэмж тохирох хүсэлтээ илэрхийлснийг Солонгосын тал судалж, дараагийн уулзалтаар ярилцахаар тогтлоо.
Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас тус нисэх буудалд аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийх асуудлаар санал солилцож, халдвар хамгааллын дэглэмтэй уялдуулж аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиров.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд гүйцэтгэж буй “МИАТ” ТӨХК-ийн нислэгийг хуваарьт нислэгийн журмаар Солонгосын тал хүлээн авснаар Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд нислэгийг зогсоохгүйгээр онгоцны суудал дүүргэлтийг 60 хувь байхаар бууруулж, төлөвлөсөн нислэгийг гүйцэтгэхээр тохирсон. Хуваарьт нислэгийг сэргээх асуудал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийж, хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгох, Солонгосын талын халдвар хамгааллын дэглэм, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зохицуулах юм.
Одоогийн нөхцөлд нэг нислэгт 3 болон түүнээс дээш тооны Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд тухайн улсаас ирэх нислэгийг 7 хоног түр зогсоож, энэ хугацаанаас хойш дараагийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, хянан зөвшөөрөл олгож байгаа нь нислэгийг 13 -14 хоног саатуулах нөхцөл үүсгэж, энэ нь гадаад улс оронд суурьшиж буй иргэдийг эх орондоо ирэх, явахад хүндрэл учруулж байгаа асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтийг монголын тал гаргасны хариуд солонгосын талаас хуваарьт нислэгийг сэргээх, эхлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтайгаа зөвлөлдөн ажиллахаар тохиролцов.
Энэ удаагийн хэлэлцээгээр зуны нислэгийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэн тохирсноор Инчеон нисэх буудлын цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог байсан хүндрэлийг арилгаж, зуны оргил ачааллын үеийн суудал нийлүүлэлт долоо хоногт хоёр тал нийлээд 10000 суудал буюу нийт 38 нислэг болж, хуваарьт нислэгийг эрт төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдлээ. Нислэгийн тоо, суудлын нийлүүлэлт нэмэгдсэнээр оргил ачааллын үед суудлын хомсдол үүсэх, тариф өсдөг гэсэн сөрөг үр дагварыг арилгах бөгөөд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн агаарын харилцааны зохицуулалт бүрдэж байна.
| МОНГОЛ СОЛОНГОСЫН ХООРОНДЫН АГААРЫН ХАРИЛЦААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ