Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол 2021 оны 09 дүгээр сарын 02-нд Автотээврийн үндэсний төвд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох байгууллагуудын удирдлага оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь тухайн үед нэлээн хэл ам таталж байсан “азын” буюу сонирхол татсан дугаарын олголтыг ил тод болгох байдлаар тодорхой дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг санд төвлөрүүлж болох юм гэсэн санаачилга гарсан. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв холбогдох журмыг боловсруулан гаргаж энэ дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж байна. Дөрөвхөн серийн сонирхол татсан дугааруудаас хоёр тэрбум төгрөг олж, энэ хэрээр Хүүхдийн төлөө сангийн бодит орлого нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Урьд нь “азын” гэгддэг, сонирхол татсан дугаартай холбоотой маргаан цөөнгүй гардаг байсан. Багагүй хардлага сэрдлэгтэй. Яам журам гаргаж дуудлага худалдаа зохион байгуулдаг болсноор дээрх байдал цэгцэндээ ороод явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сонирхол татсан дугаарын асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Түүний дагуу манай яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төвийнхөн холбогдох дүрэм журмыг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн гаргаж нийтээр дагаж мөрдүүлэн амжилттай ажиллаж байна. Хүүхдийн төлөө санд орж байгаа энэ мөнгө олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал болон очих юм. Сонирхол татсан дугаарыг дуудлагаар худалдан авч байгаа иргэн бүр, жолооч бүр Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм” гэдгийг онцолсон бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “УИХ-аар Хүүхдийн төлөө сангийн тухай хууль батлагдсан. Хуульд сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахыг заасан. Нэгд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад, хоёрт, олон улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулахад, гуравт, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхэд зориулна гэдгийг онцолж журамласан байгаа” гэдгийг тодотгов.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулж явуулсан бөгөөд УАР, УАС, УАО, УАТ серийн нийт 1548 улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ хугацаанд 10 удаагийн дуудлага худалдаагаар 1126 дугаарыг худалдан борлуулж, Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Улсын дугаарын хамгийн өндөр үнэ хүрсэн нь 45 сая, 200 мянган төгрөг бол хамгийн бага нь 100 мянгаар худалдагдсан бөгөөд дунджаар нэг дугаар 500.000-1 сая төгрөгөөр худалдагдаж байна.
Цаашид автомашины улсын дугаарын шинэ сери задрах бүрт сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт