Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх,, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай.
Тухайлбал, Боинг компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангиллын суудлууд нь зорчигчдод Монголын болон Холливудын киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” программтай юм байна. МИАТ ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ “Боинг 767-300” онгоцоо хүлээн авч байсан бол энэ жил дахин нэг шинэ онгоцтой болж байна.
МИАТ дахин шинэ онгоцтой болно | |
Зам, тээврийн яам Facebook |