Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж буй. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор Зам, тээврийн яам зам барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Саяхан Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ долоо хоногийн сүүлч гэхэд Хөвсгөл аймгийг, ирэх долоо хоногт Сүхбаатар аймгийн замыг ашиглалтад хүлээж авах юм байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн замаас 8 км-ын хучилт, Сүхбаатар аймгийн замаас 17 км-ын хучилтын ажил үлдээд байгаа ажээ.
Хөвсгөл, Сүхбаатарын замыг удахгүй нээнэ | |
Зам, тээврийн яам Facebook |