Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт өрнүүлж байгаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар оролцож авто зам, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа талаар товч танилцуулав.
Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагийн мэдээлснээр Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талт хэлэлцээр, Европын хамтын нийгэмлэгтэй “Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай” хэлэлцээр байгуулсны дагуу эдгээр орны 100 гаруй хот болон манай улсын зургаан хот хооронд нислэг гүйцэтгэх, зургаан улстай агаарын тээврийн 5 дугаар эрх, 17 улстай аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлжээ.
Мөн тэрбээр Иргэний нисэхийн үндэсний төв Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж, улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй болсныг дурдаад Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлсэн тухай тэмдэглэв.
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байгаа, эдгээр төмөр замыг барьснаар Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлж, хэчнээн ажлын байр шинээр бий болох, уул уурхайн компаниуд хямд зардлаар дэлхийн зах зээлд өрсөлдөх, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломжийг яаж бүрдүүлэх тухайд танилцууллаа.
Тэрбээр Богдхан төмөр замын төслийн тухайд “Алсын хараа 2050”, “Талын зам үндэсний хөтөлбөр” зэрэгт туссан нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий төсөл юм. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаардаг учир газрын давхцал маш их байдаг. Ийм учир Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй төрийн 17 байгууллага хамтарсан шинжилгээ судалгаа хийж, газрын давхцлыг аль болох тойруулах шинэ хувилбар гарган батлуулсан. Шинэ хувилбараар Рашаантаас Мааньт хүртэл 135 км төмөр замыг суурилуулан хоёр туннель барихаар төлөвлөөд байна” гэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Минжбадам:
-Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 95 чиглэлийн 1702.7 км хатуу хучилттай авто замын барилга, их засвар, шинэчлэлтийн ажил, 15 байршилд 1338.6 урт метр төмөрбетон болон модон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням:
-Зам, тээврийн салбарын 2021 оны эхний хагас жилийн статистик мэдээлэл, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн талаар “Зам, тээврийн хөгжлийн яам эдийн засгийн өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн тээврийн ухаалаг системийг гол зорилгоо болгож байна.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Зам тээврийн бүтээн байгуулалт маш их хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх олон ажил хийж байна. 2014-2019 онд 12 төсөл арга хэмжээгээр 712.1 км авто замыг барьсан. Өнөөдрийн байдлаар барих шилжүүлэх болон барих, ашиглах, шилжүүлэх зургаан төслийн 1294 км авто замын төслийг хэрэгжүүлж байна.
Цар тахлын үед хилийн боомтуудын үйл ажиллагаа нэлээд хязгаарлалттай явж байна. Зарим хилийн боомтын үйл ажиллагаа таг зогссон байдалтай байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтоор л тээвэр явж байна.
Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт ажиллаж байгаа бол бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон. Учир нь тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Тиймээс цар тахлын үед төрийн зүгээс бий болгосон боломжуудаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй байна. Хятадын Шар тэнгисийн буланд долоон боомтыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа. Энэ боомтуудаа ашиглая. Гэтэл ганцхан боомт дээр чихэлдээд байна. Өвөр Монголтой 13 боомтоор хиллэж байгаа. Мөн л ганцхан Замын-Үүд дээр бөөгнөрөөд байна. Энэ төвлөрлийг сааруулахаар бусад боомтуудаар татах ажлыг хийж байна.
Европ болон ОХУ-тай холбогдож байгаа Алтанбулаг хилийн боомт бас хаагдсан. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүс байгуулагдсан байсан бол энэ тээвэрлэлт гацах ямар ч шаардлагагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-ээс хойш Европ болон ОХУ-аас ирж байгаа ачаа, тээврийг толгой, чиргүүл солих байдлаар зохион байгуулж байна. Манай улс 16 улстай авто тээвэр хийх боломжтой байгаа. Энэ боломжуудыг монголчууд тэр бүхэн ашиглаж чадахгүй, гаднын тээвэрлэгчид яваад байна. Тиймээс энэ бүхнийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ таниулах, сурталчлах ажил хийж байна.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн 7, авто тээврийн 4, нийт 11 үйлчилгээг холболоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” шинэчлэн батлагдаж, үүний дагуу “азын” гэгддэг сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах болсон. Дуудлага худалдааг 2021.02.15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулан явуулсан бөгөөд 10 удаагийн дуудлага худалдаагаар нийт 1126 дугаарыг худалдан борлуулж Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн салбарт эрх зүйн шинэчлэл, салбарын өрсөлдөх чадвар бүхий хүний нөөц, гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр, салбарын техник, технологийн шинэчлэл, авилга, хүнд суртал, ил тод байдлыг арилгах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, далайн тээвэр гэсэн чиглэлд хуулийн шинэчлэл хийж, тээврийн нэгдсэн хууль боловсруулж байна.
Учир нь эдгээр таван төрлийн тээвэр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгааг уялдуулах, харилцан холбоотой нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Эцэст нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын мэдээллийг сар бүр сэтгүүлчдэд танилцуулж байхаар болсноо энэ үеэр мэдэгдлээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2021 ОНД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ОЛГОХ БҮРТГЭЛ, УДРДЛАГЫН ЦАХИМ ПРОГРАММ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"