Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хийж бүтээсэн, төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд сар бүр мэдээлдэг. Өнөөдөр ээлжит мэдээллээ хийв.
Мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Энэ сарын уулзалт бага зэрэг онцлогтой. Хүйтний улирал эхэлж буй учир зам, барилгын бүтээн байгуулалтын ажил шувтарч байна. Тиймээс энэ онд баригдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн тээврийн салбарт үүссэн хүндрэлүүдийн талаар мэдээлнэ” гэдгийг тодотгов.
483.8 М УРТ ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр авто замын салбарт 2021 онд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдлаас танилцуулав.
Тэрбээр “Энэ онд нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м, нийт 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байгааг дурдав.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам-80 хувь, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил-60 хувь, Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байгааг онцлов.
2022 ОНД 796 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД АВНА
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн үлдэгдэл санхүүжилт шийдвэрлэгдвэл, барилгын ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
2022 онд Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дэлгэмэл уртаараа 796 км төмөр зам ашиглалтад авна.
Тяньжин боомтод гацсан 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-нд Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах хүсэлт өгсөн байгаа” гэлээ.
НҮҮРС ТЭЭВРИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн асуудлаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Манай улс БНХАУ-тай найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа.
Гашуунсухайт боомтод хатуу хяналттай, халдвараас сэргийлж чадаж байсан ч өнгөрсөн зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан. 1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж халдвараа хумьж ногоон бүс болгосон.
Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.
Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэж мэдээлэв.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ УБТЗ-ЫН ДАРГААР
ОЙРЫН ХУГАЦААНД ТОМИЛНО
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "УБТЗ-ын ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд Эрхүү хотод боллоо. Энэ удаагийн хурлаар хуваарь ёсоор нэгээс бусад 11 асуудал, нэмэлтээр гурван асуудлыг хэлэлцэж, хоёр тал ойлголцсон. УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилохоор ажиллаж байна. УБТЗ ХНН нь хоёр орны хамтарсан менежментийн компаниас гадна хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байдаг онцлогтой ААН.
Тус нийгэмлэгийн ирээдүйн болон одоогийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой шийдвэрүүдийг зохих түвшинд цаг тухайд нь гаргаж байх зайлшгүй шаардлага бий. Тийм учраас УБТЗ-ын даргыг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон" хэмээн өгүүлөв.
МОНГОЛООС ОЧСОН АЧААГ
ГАНЦМОД БООМТ ДЭЭР ШИЛЖҮҮЛЖ АЧНА
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явц, Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболтын талаар тодруулж хариулт авлаа.
Сайд Л.Халтар “Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлаар малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь очиж танилцаж, ажиллаад ирсэн. Бидэнд 31 байгууллага, 450 орчим жолооч Тавантолгой-Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна. Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайт боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой.
Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, Хил холболтын цэг хаагуур байх вэ гэх асуудал. БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг шийдвэрлэх. Аравдугаар сарын 11-нд “Тавантолгой төмөр зам” Хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ.
Хоёрдугаарт, Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын талд Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын талд монгол галт тэргээс хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачина гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэлээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ЭНЭ ОНД ХИЙГДСЭН ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАНИЛЦУУЛАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт