АЗЗА-ын байгууллагуудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх ажлын хүрээнд зам хариуцагч компанийн инженер техникийн ажилтнуудад “Гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийх, ашиглалтын түвшний үнэлгээ гаргах” үзүүлэх сургалтыг энэ оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалтад баруун, хойд, зүүн, төвийн бүсийн Зам хариуцагч 32 компани мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд зэрэг нийт 104 инженер техникийн ажилтан бүсчилэн хамрагдсан байна.
Инженер, техникийн ажилчид тус сургалтад хамрагдсанаар хариуцан ажиллаж буй авто замын гүүрнүүдэд бие дааж үзлэг шалгалт хийж гүүрийн ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлтийг гаргаж сурах бөгөөд энэ нь гүүрийн ашиглалтын бэлэн байдлыг хангах хүрээнд засвар, арчлалтын өртөг зардлыг тооцох, засварын ажлын дарааллыг тогтоох, хийсэн засварын ажлын мэдээллийг гүүрийн бүртгэл мэдээллийн картад баяжуулалт хийх зэрэг ач холбогдолтой юм.
АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ | |
Зам, тээврийн яам Facebook |