НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тээврийн хорооны төмөр замын тээврийн ажлын хэсгийн 75 жилийн ойн чуулган Швейцарын холбооны улсын Женев хотноо 2021 оны 11 дүгээр сарын 17-нд эхэллээ. Чуулганд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид оролцож байна.
Төмөр замын холболтыг нэмэгдүүлэх замаар төмөр замын тээврийн эргэн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Цар тахлын дараах төв хэсгийн төмөр замуудын сэргээн босголт-төмөр замын холболт” сэдэвт семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын дараах төмөр замуудын сэргээн босголт-төмөр замын холболтод Монголын оролцоо” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ дэлхийн 65 улсын 4.4 тэрбум хүнийг холбож, тэдний тээвэр худалдааны эрэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж буй Евразийн төмөр замын сүлжээний 5 коридорын 1 нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгааг дурдаад 2021 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 32,5 мянган TEU буюу 210,5 хувиар нэмэгдээд байна. Түүнчлэн төмөр замаар Монгол Улсаар дамжуулан тээвэрлэх чингэлэг тээвэрт нийт 55 хувийн, шилжүүлэн ачилтад 33 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлж байна. Иймээс энэхүү коридорыг өргөн ашиглах санал дэвшүүлэв.
Мөн “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд тээврийн бусад сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах замаар тээвэр логистикийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улс дэлхийн 141 орны өрсөлдөх чадварын судалгаагаар 102 дугаарт эрэмбэлэгдэж буй бөгөөд үүнээс төмөр замын дэд бүтцийн чадвхийг тодорхойлох нэг үзүүлэлт болох 1000 км2 газар нутагт ногдох төмөр замын сүлжээний уртаараа 96 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Манай улс ойрын 10 жилийн хугацаанд нийт 6000 орчим км төмөр замыг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар зорин ажиллаж, эдгээр төмөр замууд баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэх юм.
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд Монгол Улсын төмөр замын салбарын эзлэх байр 1000 км2 газар нутагт 1,2 км төмөр зам ногдож 96 дугаар байр эзэлж байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад орсноор 1000 км2 газар нутагт 1,7 км төмөр зам ногдоно. Цаашлаад ойрын хугацаанд баруун босоо чиглэлийн 1255 км, зүүн босоо чиглэлийн 426 км, нийт 1700 орчим км төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын 1000 км2 газар нутагт ногдох төмөр замын урт 2,84 км болж нэмэгдэн цар тахлын дараах төмөр замын сэргэлтэд тодорхой хувь нэмрийг оруулна гэж үзэж байна.
Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын Наушки, Соловьевск зэрэг 2 боомттой, БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож 34 сая орчим тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Ойрын 10 жилд 6000 орчим км төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар Ази-Европыг холбосон 3 төмөр замын коридортой болж, ОХУ-тай 3, БНХАУ-тай 5 боомтоор холбогдоно. Ингэснээр Монгол Улсын төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал 2.5 дахин нэмэгдэх юм.
Цар тахлын энэ үед худалдаа тээвэрт үүсч буй саадыг даван туулах, шинэ боломж эрж хайх ажлыг эрчимжүүлж Монгол Улсаас Европ руу авто тээврээр ачаа тээвэрлэх үйл ажиллагааг энэ онд зохион байгуулсан бөгөөд тээвэрлэлтэд зарцуулах хугацаа, зардлыг судлан тооцсон болно. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин далайн тээврээр Итал улс руу ноолуур илгээхэд тээвэрлэлтийн дундаж хугацаа 90 хоног, зардал нь 7000 орчим ам.доллар болж байсан. Түүнчлэн авто тээврээр тээвэрлэхэд тээвэрлэлтийн дундаж хугацаа 20 хоног, зардал 8356 ам.доллар болох жишээтэй.
Ноолуурыг Итали улсад хүргэж, эцсийн бүтээгдэхүүн болоход дунджаар 14 хоног зарцуулдаг байна. Далайн тээврээр 90 хоногийн хугацаа зарцуулан очих буюу дунджаар 104 хоногийн дараа Монголын ноолуур эцсийн бүтээгдэхүүн болж байсан бол авто тээврээр тээвэрлэхэд 34 хоног, төмөр замаар тээвэрлэхэд 55 хоногийн дараа эцсийн бүтээгдэхүүн болох боломж байна. Харин төмөр замын тээвэр нь дунджаар 40 хоног, 4000 орчим ам.долларыг тээвэрлэлтэд зарцуулж байгаа нь төмөр замын тээврийн давуу тал юм.
Иймд коронавируст халдварын дараах төмөр замын салбарын эргэн сэргэлтийг төмөр замын сүлжээг өргөтгөх, тээх-нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хийх нь үр дүнд хурдан хүргэх давуу талтай гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| С.БАТБОЛД “ЦАР ТАХЛЫН ДАРААХ ТӨМӨР ЗАМУУДЫН СЭРГЭЭН БОСГОЛТ-ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТОД МОНГОЛЫН ОРОЛЦОО” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ