Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМЫН-ҮҮДЭЭС ХЯТАДЫН ХИЛ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2021/11/29
ЗАМЫН-ҮҮДЭЭС ХЯТАДЫН ХИЛ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил дуусаж уулзварын 6 ширхэг боолтыг талууд харилцан боож, галт тэрэгний хөдөлгөөнийг нээж Замын-Үүдээс хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилж дууслаа.

Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр  шинэчилжээ.

May be an image of 7 people and outdoors

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх  ач холбогдолтой юм.

May be an image of 11 people and railroad

ЗАМЫН-ҮҮДЭЭС ХЯТАДЫН ХИЛ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх