Автозамын чиглэлээр:
Төлөвлөгөөт 22, төлөвлөгөөт бус 8, гүйцэтгэлийн 7 шалгалт хийгдэж, 38 аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 540 иргэн, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Шалгалтад 64 хуулийн этгээд хамрагдаж, нийт 73 зөрчил илрүүлж, 69 зөрчлийг арилгуулж, зөрчлийн арилгуулалт 95%-тай, 5 гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж гомдлыг барагдуулсан бөгөөд Улсын байцаагчийн “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” 46 албан шаардлага, үйл ажиллагааны 9 дүгнэлт, 38 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрийн биелэлт 97,8%-тай ажилласан байна.