Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа зохион байгуулав. Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд яамны үйл ажиллагааны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийн талаар танилцуулав. Тэрбээр “Яамны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 174 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж үнэлгээ 83.2 хувьтай байгааг танилцуулгадаа дурдав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, бүс нутгийн хөгжилд онцгой чухал дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Цар тахлын улмаас зам, тээврийн салбарт олон шинэ сорилт тулгарч байгаа ч зам, тээврийн салбарын албан хаагч бүр өөрсдийн бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, цар тахлын үед ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад ихээхэн анхаарч, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.
Зам, тээврийн салбар 2021 онд салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч төмөр зам, автотээвэр, иргэний нисэх, далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, зарим хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлснээс 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад орууллаа. Энэ хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээж, Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох Монгол Улсын Засгийн газрын томоохон зорилтыг хэрэгжүүлсэн жил боллоо.
Салбарын томоохон бүтээн байгуулалт болох Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” Олон Улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн нүүрс тээврийн экспортод ихээхэн нөлөө үзүүлэх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод жилд 10 сая тоннын хүчин чадал бүхий чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулаад байна. Хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлэх Богдхан төмөр замын төслийг эхлүүлсэн зэрэг 2021 онд амжилт бүтээл гарган ажилласан байна. Цаашид бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээврийн сүлжээг бий болгох зорилтын хүрээнд хилийн боомтыг холбох хатуу хучилттай авто зам барих, төмөр замын төв коридорын хүчин чадлыг сайжруулж, баруун зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг байгуулах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн орон нутгийн болон олон улсын тээвэр логистикийн төвүүдийг байгуулах зэрэг томоохон зорилтуудыг бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн онцлон хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Зам, тээврийн салбарын төлөө чин сэтгэлээс зүтгэж буй та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе. Цаашид ажилчдынхаа ажиллах орчинг илүү ая тухтай, хэрэгцээт техник хэрэгслээр бүрэн хангах, нийгмийн баталгааг хангаж, дотоодын болон гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллана” гэв.
Хурлын үеэр зам, тээврийн хөгжлийн яамны зарим ажилтнуудад Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардуулав.
Зам, тээврийн хөгжлийн яамны оны шилдэг ажилтнаар Төмөр замын эдийн засаг, тарифын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн До.Жавхлан, Төмөр замын газрын харилцаа,байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг, Хуулийн хэлтсийн ахлах шинжээч С.Мяндасмаа, Авто зам, замын байгууламжийн арчлалт, засвар хариуцсан мэргэжилтэн С.Мөнхбат, Нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Э.Мөнхнасан нар шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, ажлын үр дүнгээрээ шалгарав.
Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Авто тээврийн хяналт хариуцсан ахлах шинжээч Д.Энх-Амгалан шагнууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны дугаар тушаалаар “Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр АЗБХЗГ-ын Авто зам, замын байгууламжийн барилга, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр, “Хүндэт төмөр замчин” тэмдгээр ХШҮДАГ-ын Төмөр замын зүтгүүр, зам засварын машин, механизмын аюулгүй байдлын хяналт хариуцсан шинжээч Х.Итгэлт, “Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ХШҮДАГ-ын санхүүгийн хяналт шалгалт хариуцсан шинжээч У.Эрдэнэчимэг, “Яамны хүндэт жуух бичгээр” ХШҮДАГ-ын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр, нягтлан бодогч О.Очгэрэл нар тус тус шагнагдсан юм.
Мөн энэ үеэр Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж, Зам, тээврийн яаманд шинээр ажиллаж эхэлсэн албан хаагчид Монгол Улсын Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн ёсолж, тангарагаа уншин, гарын үсэг зурснаар үйл ажиллагаа өндөрлөв.
| ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт