Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын дотоод ертөнц, тэдний нүдээр зам, тээврийн салбарыг харах, хүсэл мөрөөдлийг сонсох, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Мөрөөдлийн тээвэр-2050" уралдааны шилдэг оролцогчдод Зам, тээврийн яамны сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар шагнал гардууллаа.
Зам, тээврийн яаманд ирүүлсэн сурагчдын бүтээлийг фэйсбүүк хуудсат байршуулан олон нийтийн санал асуулгаар шалгарууллаа. Олонхын саналаар 4-6 насны ангилалд Ирээдүй 185 дугаар цэцэрлэгийн ахлах А бүлэг Л.Алтанцэцэг, Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 1Б ангийн сурагч П.Ананд, Ирээдүй 185 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Г бүлэг Ж.Эрдэмбилэг нар эхний гурван байрт шалгарлаа. Харин 1-5 дугаар ангийн төрөлд 20 дугаар сургуулийн 3В ангийн сурагч Б.Чингүн, Глобал Иннова дунд сургуулийн 5Б ангийн сурагч Б.Хатанзориг, 31 дүгээр сургуулийн 4А ангийн сурагч Б.Анхил нарын бүтээл эхний гурван байрт шалгарав.
Зам, тээврийн яамны зүгээс сурагчдын ирүүлсэн бүтээлээс Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Г бүлгийн Т.Золжаргал, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 5В ангийн сурагч Г.Есүй, П.Маргадмаа нарын бүтээлийг шилдгээр шалгаруулж шагналыг гардуулан өгөв.
МӨРӨӨДЛИЙН ТЭЭВЭР-2050 УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |