АВТО ЗАМЫН САЛБАРТ
Зам, тээврийн салбарт олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ажиллаж нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад оруулав.
Завхан аймгийн нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто замын хучилтыг хийж дуусгаснаар Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдов.
Орчин үеийн дэвшилтэд техник технологи бүхий Беларусь улсын “МАЗ” авто машины үйлдвэрээс засвар арчлалтын тусгай зориулалтын техник технологид суурилсан авто машинуудыг авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит 20 байгууллагад хүлээлгэн өгч ашигласнаар засвар арчлалтын зардал буурч, бүтээмж нэмэгдэх боломж бүрдлээ. Мөн авто замын эвдрэл гэмтлийг богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох асфальтбетон хучилтын гадаргуун боловсруулалтын 2 төрлийн техникийг ашиглаж эхлэхэд бэлэн болов.
АВТО ТЭЭВРИЙН САЛБАРТ
Цар тахлын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай бараа материалыг хилээр шуурхай нэвтрүүлэх чиглэлээр авто замын боомтуудад шуурхай зохицуулалтыг хийж ажиллав. Мөн Монголын тээвэрчдийг Европоос импортолдог барааны тээвэрлэлтэд чөлөөтэй оролцуулах чиглэлээр шаардлагатай зохицуулалт хийж Чех, Герман, Польш, Словак, Унгар, Турк зэрэг орнууд руу авто замаар тээвэр хийж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж нийслэлийн болон орон нутгийн нийт 2375 дугаарыг дуудлага худалдаанд оруулж 2018 улсын дугаарыг ялагч болсон иргэд зохих журмын дагуу төлбөр төлж авснаар 3,4 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ

Чингис хаан олон улсын нисэх буудлыг 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулав. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох талбай, 8.000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11.9 мянган тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай олон улсын стандартад нийцсэн онгоцны буудалтай болов.
Монгол иргэний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар вакцин тээвэрлэх 41 удаагийн нислэг үйлдэж 8.6 сая тун вакцин тээвэрлэн авчирлаа. Мөн гадаадын зарим компанийн захиалгаар МИАТ компани ази европын хооронд эм, эмнэлгийн тусламжийн барааг тээвэрлэх транзит нислэгийг олон улсын 18 чиглэлд, 800 удаа үйлдэж, нийт 16 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.12.30) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулиуд батлагдсанаар иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдэж, иргэний агаарын ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын гээд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой болов.
ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ
Цар тахлын үед улс орны хэрэгцээт ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 2021 онд 31 сая.тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, өртөө зөрлөгийн удирдлагын төвийн болон ажилчдын орон сууцнуудыг барьж ашиглалтад өгөв. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ төсөлд 2427 урт/метр буюу 27 гүүрийн байгууламжийг барьснаараа онцлог юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор 1200 байнгын ажлын байр бий болно. 2022 оны 2 дугаар улиралд төсөл бүрэн дуусч, төмөр замын тээвэрлэлт эхэлнэ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувь, нийт төслийн ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна. Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах , жилд 30 сая тонн ачаа тээвэрлэн, экспортлох боломж бүрдэхээс гадна 1350 орчим шууд ажлын байр шинээр бий болох юм. Энэ төсөлд нийтдээ 1356 урт/метр буюу 16 гүүрийн байгууламжийг ашиглалтад оруулснаараа онцлог юм. Төслийн ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИИЙН ЧИГЛЭЛЭЭР

Төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системээр зам, тээврийн салбарын жолоодох эрхийн үнэмлэх солих, нөхөн авах, оноо шалгах, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих, нөхөн авах, лавлагаа авах, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, торгууль төлөх, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх, орон нутгийн галт тэрэг болон хот хоорондын автобусны билет захиалах зэрэг 16 төрлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Цаашид автомашины С зөвшөөрөл болон салбарын бусад үйлчилгээг холбохоор ажиллаж байна.
Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна. Одоогоор, Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр хураах цэгт төлбөрийг цахимжуулан ажиллуулж байгаа юм. Иргэд төлбөр хураах цэгт зогсохгүйгээр сошиал пэй, и-баримт, монпэй аппликейшн ашиглан тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх боломжтой.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ