Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Т.МАНД-ОЧИРТ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ОЛГОСНЫГ ГАРДУУЛАВ

2021/12/31
Т.МАНД-ОЧИРТ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ОЛГОСНЫГ ГАРДУУЛАВ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Гангүүр” ХХК-ийн даамал Төмөр-Очирын Манд-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат барилгачин” цол олгосныг Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гардууллаа.

Т.Манд-очир нь 1964 онд Хөвсгөл аймгийн Зам барилгын ангид мастераар эхлэн, авто замын салбарт нийт 54 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1988 оноос хойш одоог хүртэл “Гангүүр” ХХК-д гүүр барилгын даамал, зөвлөх инженерээр ажиллаж байна. 

Ажиллах хугацаандаа улс ардын аж ахуйн онц чухал объект болох Шаамар, Гурт, Туул, Овоот, Лүн, Орхон гол, Элсэн тасархай, Туул-Шувууны гүүр, Зэлтэр, Зүүнбүрэн, Бэлх, Эг, Хануй, Хавиргын булаг, Баянзүрх, Баян-Адарга, Дадал, Хэрлэн, Онон голын зэрэг Монгол Улсын томоохон гол, мөрнүүд дээр орчин үеийн хийц, технологи бүхий 30 гаруй гүүрийн барилгын ажлыг удирдан зохион байгуулж, онц сайн дүнтэй чанарын өндөр түвшинд улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн Улаанбаатар хотын троллейбусны зам, Хүнсний 20 дугаар дэлгүүрийн урд байрлах явган хүний нүхэн гарц, 13 дугаар хорооллын борооны ус зайлуулах байгууламж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн гүүрийн худган суурь суулгах ажлын хугацааг богиносгох, өвлийн нөхцөлд ажил гүйцэтгэх технологийн сахилга батыг бэхжүүлэх зэрэг дэвшилтэт техник технологи, тэргүүн туршлага, оновчтой санал гарган залуу инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон арван арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж ажилласан байна.  

Т.МАНД-ОЧИРТ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ОЛГОСНЫГ ГАРДУУЛАВ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх