Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2022/01/14
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл  2022 оны  анхны хурлаа  1 дүгээр сарын 13-ны өдрийн пүрэв гарагт хийлээ. Хурлыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Л.Халтар удирдаж үндсэн 7 асуудлаар илтгэл мэдээллийг авч хэлэлцүүлэв.

  Хуралд  Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар,Тээврийн цагдаагийн албанаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан урьдчилан сэргийлэх арга зам” , Эрүүл мэндийн яамнаас “Осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа” Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг хандлагыг сайжруулах, замын хөдөлгөөнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь”,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  “Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох нь” Нийслэлийн засаг даргаас  нэмэлт мэдээлэл оруулж хэлэлцүүлэг хийлээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил, 2022 онд үйл ажиллагааны төлөвлөөгөөний төслийн талаар танилцуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн санлыг тусгаж хурлаас тогтоол гаргах шийдвэр гаргаснаар хурал өндөрлөв.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх