Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ҮНДСЭН ХУУЛИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2022/01/14
ҮНДСЭН ХУУЛИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар шинэ Үндсэн хуулийг батлалцсан Зам, тээвэр, аялал жуулчлалын (хуучнаар) сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш, сайд асан Г.Нямдаваа, Хөдөлмөрийн баатар, Онц тээвэрчин Б.Жанцансамбуу, УБТЗ-ын ахмад инженер Б.Лханаасүрэн, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Г.Вандандагва  нарт Монгол Улсын  шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. 

Сайд Л.Халтар “Та бүхний чин сэтгэл,  хичээл зүтгэл, их хөдөлмөр өнөөдрийн зам, тээврийн салбарыг бүтээлцсэн. Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмний оюун санааны хамтын бүтээл, зөв, оюунлаг, хөдөлмөрч ирээдүйг бүтээх эрхзүйн сурвалж болдог. Энэ салбарт залуу нас, амьдралаа зориулсан Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж илэрхийлье” гэв.

ҮНДСЭН ХУУЛИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх