Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газруудад ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, тодорхой асуудлаас шалтгаалан ашиглалтад ороогүй байгаа Улаанбаатар хотын бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын барилгын үйл явцтай танилцаж, тус барилгын эхний хэсгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах, Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” –той уялдуулж, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуу 4С зэрэглэлийн олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлуудыг) 4С ангилалд хамруулах, зарим аймагт бүтээн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх, орон нутгийн нислэгийг хэрхэн хөгжүүлэх, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах бодлого боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд танилцуулах, дотоодын аялал, жуулчлалыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд аймгуудын нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, яамтай зөвлөлдөх, МИАТ ТӨХК болон хувийн хэвшлийн компаниудыг ачаа, тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах вэ, үүнийг төрөөс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэсэн асуудлыг судлаж бодлогоо тодорхойлох зэрэг 13 чиглэл бүхий үүрэг, даалгавар өглөө.
Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас Иргэний нисэхийн салбартай холбоотой томоохон шийдвэр гарсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэхүү хуулийг албан ёсоор Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага, мэргэжлийн холбоодод гардуулж өгөв.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан
Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр
Монголын ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун
Энэхүү хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар үр өгөөжтэй талаар ярилцлаа. Юун түрүүнд агаарын тээвэр болон сэлбэг, эд ангийг татвараас чөлөөлснөөр тодорхой хугацааны дараа тизний үнэ тариф зохих хэмжээгээр буурах байдлаар ард түмэн үр шим хүртэх ёстойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо.
Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр “Юуны өмнө олон жил шийдэж чадахгүй байсан асуудлыг шийдэж агаарын тээврийн эдийн засгийг дэмжсэн хууль батлуулсанд Агаарын тээвэрлэгчдийн холбооны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Манай салбар ковидын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд доод түвшиндээ орчихсон байна. МИАТ ТӨХК-аас бусад компаниуд төрөөс дэмжлэг авдаггүй. Элэгдэл тооцох асуудлыг олон улсын түвшинд буюу 15 хувьд хүргэж өгөхийн хуульчлах шаардлагатай. Ингэж чадвал агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сонирхол бий болно. Хөшигийн хөндийн нисэх буудалд олон улсын жишиг үнийн түвшинд үнэ тариф гаргах хэрэгтэй. Мөн агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй том асуудлын нэг нь хүний нөөцийн бодлого байна. Өнөөдөр Шинэ Зеландын шаардлагаар англи хэлний өндөр түвшний мэдлэг шаардахаар зарим туршлагатай хүн нь ажиллах чадамжгүй болчихдог. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол зарим газар ажиллах чадварлаг хүний нөөцгүй болох магадлалтайг сайдын түвшинд анхаарч өгөхийг хүсье” гэв.
Монголын ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун “Агаарын тээвэрлэгчдэд татварын дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Энэ хууль эрх зүйн актууд салбарын хөгжилд томоохон түлхэц болно. Бид парк шинэчлэл хийх, сургалт дадлага дотооддоо явуулах гээд гадагшаа урсах эдийн засгийн урсгалыг дотоодоо үлдээх боломж бий болж байгаад талархаж байна” гэлээ.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа.
Сайд Л.Халтар “Буянт-Ухаа” нисэх буудал нөөц нисэх онгоцны буудал гэдэг утгаараа байнгын бэлэн байдалд ажиллаж байх ёстой. Хуучин ажиллаж байсан горим алдагдахгүй байхад анхаарах хэрэгтэй” гээд аж ахуйн зарим шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг санууллаа.
| Л.ХАЛТАР: ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨР ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА ТАРИФЫН ҮНЭ БУУНА ГЭЖ ХАРЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ