Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад ажилласны дараа МИАТ ТӨХК-д ажиллав. Тус компани өнөөдрийн байдлаар таван агаарын хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна. 2019 онд 2596 нислэг үйлдэж 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч 2020 онд 58 тэрбум 2021 онд 32 тэрбум төгрөгийн алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, нисэхийн салбарын хамгийн чухал асуудал бол аюулгүй байдал. Үүнийг өдөр бүр өөртөө хэлж, бусад хамтран ажилладаг хүмүүсдээ сануулж, шаардлага тавьдаг байх ёстой, Гаднынхан монголын авиа компаниудын тасалбарын үнэ өндөр байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлээс салах цаг болсон. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн либералчлалын ажлыг хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Үр дүнд нь гаднаас аль болох олон жуулчин эх орондоо авчрах, тасалбарын үнийг бууруулах арга хэмжээ авч, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах, бусад авиа компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. 2022 онд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Цаашдаа Кувейт, Катар улстай агаарын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр зах зээлийн өрсөлдөөн бий болно. Үүн дээр төлөвлөгөөтэй ажиллаж нислэгийн менежментийг сайжруулах, аяллын дугаар хувааж ажиллах зохицуулалтыг түлхүү хийх бодлого баримтлах зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв.
Мөн тэрээр тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeng-ын агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. Тус засварын газарт 40 гаруй залуус олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь олон улсын шаардлага хангаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер, техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байна. Цаашид ажилчдаа улам чадавхжуулж дотоодын болон гадаадын сургалтад хамруулан, засвар үйлчилгээний олон улсын зах зээлд улам илүү амжилттай ажиллахыг хүсье” гэв.
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, өнөөдрийн байдлаар гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээг үзүүлээд байгаа юм.
| МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД МОНГОЛДОО ОЛОН УЛСЫН ОНГОЦ ЗАСВАРЛАЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт