Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Намхайн Төмөрхүүг дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 98.2 хувийн саналаар дэмжиж томиллоо. Зам тээврийн сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа.
Түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, Д.Ганбат, Ж.Батзандан, Г.Баярсайханнар төмөр замын бодлого, транзит тээвэр, автозам болон агаарын тээврийн салбарт баримт бодлогын хэрэгжилтүүд, ИНЕГ-ын томилгоо зэрэг сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авав. Сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэлээ. Түүнийг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэн амжилт хүсч байв.
Зам, тээврийн сайдаар Н.Төмөрхүүг 98.2 хувийн саналаар дэмжиж томиллоо | |
Зам, тээврийн яам Facebook |