Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хойч үеийнхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмад буурлууд, өнөөдөр энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нийт ажиллагсад, тэдний гэр бүлийнхэн, нийт монголчууддаа айлчлан ирж буй XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилье.
Та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье