ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 08
Зээлийн дугаар ба нэр: АХБ 3129 – МОН: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2
Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/202110075
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 11 өдөр, 15:00 цаг /Улаанбаатар хотын цагаар/
- Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” -ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана.
- Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Эрдэнэбүрэн сум чиглэлийн 19.766 км хатуу хучилттай авто замын барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явагдана.
- Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
- Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020/-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 6,300,000,000 /Зургаан тэрбум гурван зуун сая/ төгрөгөөс багагүй,
- Эргэлтийн хөрөнгийн хэмжээ: 1,130,000,000 /Нэг тэрбум нэг зуун гучин сая/ төгрөг
- Сүүлийн 3 жил 4,500,000,000 /Дөрвөн тэрбум таван зуун сая/ төгрөгөөс багагүй ижил төстэй ажлыг нэгээс доошгүй удаа амжилттай гүйцэтгэсэн байх.
- Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Баянзул
Зам, тээврийн хөгжлийн яам
Засгийн газрын XIII байр, Чингисийн өргөн чөлөө 11, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар хот 14251, Монгол Улс
Утас: 51263208
- Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг дээр заасан хаягаар албан бичгээр хүсэлт гарган буцаан үл олгох нөхцөлтэйгөөр иж бүрдлийг 300,000 /Гурван зуун мянга/ төгрөгөөр худалдан авна.
- Бүх тендертэй хамт тендерийн баримт бичигт тусгагдсан тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг доор дурдсан хаягаар ирүүлэх бөгөөд тендер хүлээн авах хугацаа дуусмагц тендерийг нээнэ.
Зам, тээврийн хөгжлийн яам, 301 тоот
Засгийн газрын XIII байр, Чингисийн өргөн чөлөө 11, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар хот 14251, Монгол Улс