Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022/02/07

 

          ТЕНДЕРИЙН УРИЛГА

          Огноо: 2022 оны 02 дүгээр сарын 07-ний өдөр

 

               Тендер шалгаруулалтын нэр: АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН КУВЕЙТЫН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИХ "ХЭНТИЙ АЙМГИЙН ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ"-ИЙН БАГЦ 1 БАРИЛГА

 

Тендер шалгаруулалтын дугаар: №ЗТХЯ/202201070

 

                  Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2-р хавсралтаар баталсан хөрөнгө руулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XV.1.1.61-д баталсан “Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн Багц-1 барилга”-ын ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

                       Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.

 

                        Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

                         Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000.00 /тавин мянга/ төгрөгөөр цахимаар худалдан авна.

 

                   Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд оролцогч нь оролцохыг хүссэн багц тус бүрд 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

                  Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10.30 цагт нээнэ.

 

                   Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй.

 

                   Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тийм.

 

                   Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилгатай эсэх: Үгүй.

 

                    Сонирхсон этгээд тендерийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн

чөлөө 11, Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам

205 тоот, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,

Утас-51267203, факс- 11312315

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх