Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ

2022/02/23
ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний гурав дахь жагсаалтад уг төмөр замын төсөл бичигдсэн. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төслийг шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллаагааны газарт даалгасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан Сэлэнгийн бүсээс Эрээн, Замын-Үүд Женинь, Хөх хот Бугат 1722 км-ын маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат (1404 км) болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр нүүрс тээвэрлэх зай 318 км богиносч тээвэрлэлтийн өртөг буурна.

Төмөр замын шинэ суваг нээгдэхээр болж байгаа нь ач холбогдолтой. Энэхүү төслийг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах чиглэлийг холбогдох сайд нарт өглөө.

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх