Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автозамчдын холбоотой хамтран автозамын засвар арчлалтын байгууллагуудын удирдах ажилчдад зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад мэдээлэл хийж зарим чиглэл, зөвлөмж өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл хурдны зам барих, 14 боомтыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд нэгдүгээрт, автозамын бэлэн байдлыг хангахад хуваарилагдсан хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, хоёрдугаарт, шинэ техник, технологи ашиглах, эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэн үзлэг, шалгалт хийж, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямагт чухалчилж байх ёстой. Гуравдугаарт, автозамын даацын хяналтад онцгойлон анхаарах, авто замын эвдрэл, гэмтлийг технологийн дагуу төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэнэ.
Дөрөвдүгээрт, Төрийн өмчийн АЗЗА компаниуд шинээр нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах ёстой. Тавдугаарт, цар тахлын нөхцөл байдлын үед аялал, жуулчлалын салбар зогсонги байдалтай байсан. Харин манай улс 2022 онд аялал, жуулчлалыг сэргээх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд автозамын тэмдэг, тэмдэглэгээнд онцгойлон анхаарах ёстой. Өөрөөр хэлбэр жуулчид орон нутгийн замын тэмдэг, тэмдэглэгээнээс хэрэгтэй мэдээлэл авдаг байх ёстой юм. Зургадугаарт, зогсоол, талбайд ихээхэн анхаарал хандуулна. Энэ хүрээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Зогсоолын хөтөлбөр боловсруулсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд замын сангаас шаардлагатай хөрөнгийг ч шийдвэрлэсэн байгаа. Харин богино хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Эцэст нь, сүүлийн жилүүдэд уур амьсгалын хувьсал өөрчлөлт ихээхэн болж байна. Энэ нь авто зам, замын байгууламжийн бэлэн байдалд сөргөөр нөлөөлж таарна. Ийм учраас цаг уурын гэнэтийн хүчин зүйлд байнгын бэлэн байдлыг хангах нь чухал асуудал болоод байна” гэв.
АЗЗА компаниудын удирдлага, ажилчид тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох албаныханд уламжилж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэв. Мөн цаашид ч уялдаа холбоотой ажиллаж, шаардлагатай мэдээллээр хангаж байхыг сайдын зүгээс үүрэг болголоо.
Зам, тээврийн хөгжлийн яам нь авто замын салбарын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болох олон улс, улсын чанартай 14.918км автозамын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах зорилтын хүрээнд 2022 онд нийт 32 компанитай гэрээ байгуулан, автозам, замын байгууламжийн бэлэн байдлыг ханган ажиллах юм.
| АВТО ЗАМЫН ДААЦЫН ХЯНАЛТАД ОНЦГОЙЛОН АНХААРАХЫГ ЗӨВЛӨВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ