Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх “Монголын эдийн засгийн форум-2022” урьдчилсан “Боомтын сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэгт Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлэл хийж, агаарын тээврийн либералчлал, агаарын тээвэр ба аялал жуулчлал, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн зангилаа төв байгуулах талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.
Тэрбээр “Агаарын тээврийн либералчлал гэдэг нь төрийн үүрэг оролцоог бууруулах эрхзүйн зохицуулалт юм. Олон Улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IАТА)-ны эдийн засгийн тойм судалгаагаар агаарын тээврийн салбарт либералчлалыг хэрэгжүүлэхэд 2 үзэл баримтлалд тулгуурлаж байна. Нэгдүгээрт, агаарын харилцааны хоёр талт гэрээ хэлэлцээр хийх уламжлалт ойлголтыг өөрчилж, олон талт агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёрдугаарт, агаарын тээвэрлэгчдийн өмчлөлд гадаад улсын этгээдийн оролцоог хязгаарласныг өөрчлөх, үндэстэн дамнасан агаарын тээвэрлэгч аливаа улсад чөлөөтэй үйл ажиллагаа явуулах гэсэн хоёр үзэл байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс агаарын тээврийн салбарт 39 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Манай улс агаарын тээврийн салбарын 2019 оны үзүүлэлтээр олон улсын 22 чиглэлд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Агаарын харилцааг өргөжүүлэх, либералчлалыг хөгжүүлэн, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлснээр 2024 он гэхэд 4.1 сая орчим суудал нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ боломжуудыг төрийн байгууллага болон аялал, жуулчлалын АВИА компаниуд хамтран, үр дүнтэй ажиллавал дээрх үр дүн гарна.
Түүнээс гадна орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахад төр хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Ховд, Улаангом, Мөрөн, Чойбалсан нисэх буудлыг олон улсын ангилалд хамруулна гэдгийг өмнөх хэлэлцүүлэгт дурдсан. Харин Хөшигийн хөндийг түшиглэсэн шинэ хотын нэгдсэн төв, логистикийн төв байгуулах тухайд бид олон улсын нисэх буудлуудын туршлагаас судалж үзсэн. БНСУ-ын Инчон нисэх буудал нэг жилд 4 сая.тонн, Японы Нарита олон улсын нисэх буудал 2.4 сая.тонн карго ачаа тээвэрлэж байна. Эдгээр улс газар нутаг багатай тул логистикийн үйл ажиллагаа явуулахад өртөг өндөр. Тэгэхээр Монгол Улсын хувьд газар нутгийн хэмжээ, байршлын хувьд ч давуу талтай” гэв. Хэлэлцүүлгийн модератороор Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны монгол дахь суурин төлөөлөгч Ө.Энхбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Аялал, жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “Хүннү Эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нар оролцож байр сууриа илэрхийллээ.
| АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ЛИБЕРАЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ