Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ)-ийн барилгыг барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төслийн нээлтийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 11-нд боллоо. Тус арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ГТХЗНТ-ийн дарга А.Буяннэмэх, БНСУ-ын “КОЙКА”-гийн суурин төлөөлөгч Ким Жүн Му, Солонгосын төмөр замын корпорацийн төслийн удирдагч Ким Гү Ён болон холбогдох албаныхан оролцож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “БНСУ-ын Засгийн газар, тэр дундаа Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэг болон хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлье. БНСУ-ын Монгол улс дахь түншлэлийн стратеги”-ийн баримт бичгийн хүрээнд төмөр замын салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг илүү өргөтгөж байгааг дурдах нь зүйтэй юм. Тухайлбал, өнгөрсөн онд БНСУ-ын хүний нөөцийн хөгжлийн “Маргаашийн дэвшил ба чадавхын дэвшил” хөтөлбөрийн хүрээнд төмөр замын салбарын нийт 21 албан хаагч богино хугацааны сургалтад хамрагдсан. Мөн БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамнаас хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд бодлогын зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжиж салбарын 60 албан хаагч богино хугацааны сургалтад цахимаар хамрагдсан юм.
Цаашлаад БНСУ-ын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд Солонгосын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны дэмжлэгтэй “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” нэртэй төслийг БНСУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг монголын талын зөвлөхөөр сонгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Эцэст нь БНСУ-ын ард түмний туулсан туршлага, амжилт дээр суурилсан мэдлэгийн хүч, дэмжлэгийг Монгол Улсын төмөр замын салбарт энэхүү төслөөр дамжуулан хүртэх болсонд баяртай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу, амжилттай хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэв.
Үүний дараа ГТХЗНТ-ийн дарга А.Буяннэмэх тус төслийн талаар, Солонгосын төмөр замын корпорацийн төслийн удирдагч Ким Гү Ён төслийн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Тус төсөл нь манай улсад 2021-2026 онд хэрэгжих бөгөөд төмөр замын аюулгүй байдлын хяналт, удирдлагын нэгдсэн системийг мастер төлөвлөгөөний дагуу төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргах, хөдөлгөөн зохицуулалтын техникийн чадавх, үр ашигтай үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын төмөр замын сүлжээний аюулгүй байдал, тээх нэвтрүүлэх чадвар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон хөрш орнуудын төмөр замын харилцаа холбоог сайжруулах, далайд гарцгүй орны зааг хязгаарыг давах замаар төмөр замын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
| ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт