Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД МОД ТАРИЛАА

2022/05/02
"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД  МОД ТАРИЛАА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн 2022 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд  Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын гадна Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар мод тарилаа.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нь энэхүү нисэх буудлыг ашиглалтад оруулснаас хойш зочилж буй Япон Улсын анхны өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгч болж байгаа юм.

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД МОД ТАРИЛАА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх