Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамтаар аялал, жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдэл гаргах боломжийн талаар уулзалт зохион байгуулсан.
Үүнтэй холбоотойгоор Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл өнөөдөр /2022.05.03/ хуралдлаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ, МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис эйрвэйз ХХК гэсэн үндэсний авиа компанийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд, тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.
Жуулчин тээвэрлэх боломж бүрдүүлэх зорилгоор МИАТ ТӨХК зургадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна. Мөн Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн жуулчин тээврийн нислэгийг сэргээх, тогтворжуулах арга хэмжээ авч, тулгамдаж буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах боломжийн талаар хэлэлцэв.
Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны 7,8 дугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд долоо хоногийн 2 удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд долоо хоногт 3-аас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргалаа.
Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро монголиа компанийн төлөөлөл хэлэв.
| АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
“Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Зам, тээврийн яамны 2025 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дугаар тогтоолын хавсралт АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдав
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан боллоо
"Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх" хэлэлцүүлэг болов
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 9 дүгээр сар/
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ
ОБЕГ-аас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Зам, тээврийн Улсын алба “Хангалттай” үнэлгээ авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Авто замчдад зориулсан семинар болно
Зам, тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
Салбарын хяналтын газрын хийсэн шалгалтаар 126 зөрчил илэрчээ
Иран улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Нээлттэй мэдээлэл
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА