Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн багаас Horiba, Ltd компанид үйлдвэрлэсэн “Mexa-600s” загварын багажийг Зам, тээврийн хөгжлийн яаманд 2022 оны тавдугаар сарын 23-нд өгөв.
Тус багаж нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утааны тортогжилтийг хэмжих зориулалттай юм. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүлээлгэн өглөө.
УТААНЫ ТОРТОГЖИЛТИЙГ ХЭМЖИХ БАГАЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ | |
Зам, тээврийн яам Facebook |