Зам, тээврийн залуучуудын зөвлөлийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн өнөөдөр /2022.06.03/ боллоо. Үйл ажиллагааг Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн нээв.
Түүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Зам, тээврийн салбар дахь төмөр зам, нисэх, авто тээвэр, авто зам, далайн тээврийн хүний нөөцийг залуус та бүхэн түүчээлж байна. Түүнчлэн энэ салбарт залуу насаа зориулж, хөгжилд нь томоохон хувь нэмрээ оруулсан ахмад үедээ ч бас талархахгүй өнгөрч болохгүй. Түүхийн үүднээс ч 1921 оны ардын хувьсгалыг Д.Сүхбаатар жанжин тэргүүтэй 20 гаруй насны залуус хийсэн. 1990 оны ардчилсан хувьсгалд залуучууд манлайлсан. 1939, 1945 оны эх орны чөлөөлөх дайны төгсгөлийг зөвлөлтийн дайчидтай монголын залуус өндөрлүүлсэн. Атар газрыг эзэмшүүлэх аяныг монголын залуучууд манлайлан эхлүүлсэн. Эрдэнэт, Дархан гээд аж үйлдвэрийн томоохон хотуудыг Монгол залуус барьж байгуулж, суурьшлийн томоохон бүс болгосон. Бүх том бүтээн байгуулалтын эхлэл нь залуучууд. Ирээдүйн зуун жилийн эхлэл нь та бүхэн. Сансрын нисгэгч, нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа гуай гуч гаруйхан настайдаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Ази тивийн хоёр дахь нисгэгч болж байлаа. Яг үүн шиг зам, тээврийн салбарыг залуус та бүхэн түүчээлж, цар тахлын нэн хүнд нөхцөлд ч үүрэгт ажлаа сайн биелүүлсэнд салбарын сайд болон хувийнхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлье. Тээвэр бол хүний анхдагч хэрэгцээний нэг мөн гэдгийг бид цар тахлын хүнд үед сайн ойлгосон. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсан төмөр зам, гадаадад байсан улсынхаа иргэдийг, эм эмнэлгийн хэрэгсэл, вакциныг шуурхай тээвэрлэн авчирсан нисэхийн салбар, Монгол Улсынхаа төрийн далбааг түрээслэн аялуулж улсынхаа төсөвт хөрөнгө оруулсан далайн тээвэр, Европ тив, улс хоорондын тээвэр хийсэн авто тээвэр, цар тахал гэж хойш суугаагүй авто замчин залуус, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогч та бүхэндээ, ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Мөн Зам тээврийн салбарын залуучуудыг хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих замаар байгууллагын хөгжлийг түүчээлэхэд дэмжлэг үзүүлэх, зам тээврийн салбарын залуучуудыг эвлэлдэн нэгдэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гаргаж, салбарын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг салбарын шагналаар шагнав.
Үргэлжлүүлэн “Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Автозамын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөж холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож гарсан шийдэл, дүгнэлтээ Төрийн нарийн бичгийн даргад гардуулан өгөв.

Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарынхаа хөгжлийн шийдэл, гарцыг оновчтой тодорхойлох, шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой тул тус хэлэлцүүлгийг “Асуудалд шийдэл байдаг” уриан дор зохион байгуулав.
| Л.ХАЛТАР: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ЗАЛУУС ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт