Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсын “Алтай Вагон” ХНН-ийн захирал М.К.Новичков, “Алтай Маш” ХНН-ийн Ерөнхий Захирал А.И.Мирошник болон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн А.Е.Зубавленко нарыг 2022 оны зургаадугаар 8-ны өдөр хүлээн авч уулзан төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд Монгол Улсад төмөр замын төсөл ихээхэн хэрэгжиж, цаашид ч томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжихтэй холбогдуулж төмөр замын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ | |
Зам, тээврийн яам Facebook |