Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн паркаа шинэчлэх, өргөжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд АНУ-ын Боинг компанитай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 онд JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER маркийн агаарын хөлгийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа билээ. Тус агаарын хөлгийг АНУ-ын EXIM буюу Экспорт-Импорт банкны зээлээр авсан бөгөөд 2014-2022 оны хооронд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “МИАТ” ТӨХК нь үндсэн төлбөр болон хүүг өөрийн үйл ажиллагааны орлогоор цаг хугацаанд нь төлж ирсэн. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг хугацаанаас нь өмнө бүрэн төлж Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр бууруулж, Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ.

Ийнхүү “МИАТ” ТӨХК B767-300ER агаарын хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах бүрэн эрхтэй болж байгаа юм. Мөн ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн зай хоёр талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж, хуучин хэвэнд нь оруулахаар болж байна. Ингэснээр “МИАТ” компанийн Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх боломжтой болж байгаа юм.
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: “МИАТ” ТӨХК олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэн, улсын төсөвт болзошгүй өр төлбөр үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр гадаад зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг зээлийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө бүрэн төлж, уг зээлийн гэрээг дуусгавар болгон хааснаар Монгол Улсын Засгийн газрын баталгаа мөн АНУ-ын Экспорт-Импорт банкны баталгаа тус тус бүрэн чөлөөлөгдөж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр МИАТ компани санхүүгийн хүнд байдалд байсан хэдий ч бид “Орлого нэмэгдүүлж, зардал бууруулах” цогц төлөвлөгөө гарган нарийн хэрэгжүүлж ажилласны үр дүнд манай компани 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар 11 тэрбум, энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаар 2,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Түүнчлэн бид Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж тусгасны дагуу Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн Турк улсын Истанбул хотын чиглэлд хуваарьт шууд нислэг нээж, Франкфурт хотын нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн нь өнөөдөр амжилттай үргэлжилж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечески, АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын түншлэлийг тэмдэглэх сайхан үйл явдал болж байна. 2013 онд энэхүү агаарын хөлгийг худалдан авах Боинг болон МИАТ компанийн хоорондын энэ гэрээ Америк Монголын ард түмэнд харилцан ашигтай бизнес хийж болно гэдгийг харуулсан юм. Боинг-767-300ER агаарын хөлгийг худалдах, худалдан авах ажиллагаа нь хоёр талд ашигтай түншлэл болсон. МИАТ компани зээлийн төлбөрөө бүрэн барагдуулснаар энэхүү агаарын хөлөг өөрийн гэр бүлдээ нэгдэж байна. Хуучны анд нөхдийн тогтвортой түншлэл ямар чухал үр дүнтэй болохыг харуулсан үйл явдал болж байна. Та бүхэнд баяр хүргэе.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан: Өнөөдөр Монгол Улсын иргэний нисэхийн салбарт тэмдэглэлт үйл явдал болж байна. МИАТ компанийн ажилтнууд есөн жилийн турш хөлс хүчээ гаргаж ажилласны үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүртгэлтэй анхны Боинг агаарын хөлгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч байна. Өнгөрсөн хугацаанд МИАТ агаарын хөлгийн аюулгүй байдал, техник үйлчилгээг сайжруулах чиглэлээр ИНЕГ-тай өдөр тутам хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааг дэлхийн стандартын ханган ажилласны үр дүнд өнөөдөр есхөн настай онгоцтой боллоо. Агаарын хөлөг Монголын мэдэлд шилжин ирснээр зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
В767-300ER агаарын хөлгийн хувьд нийт 252 суудалтай, алсын зайн тээвэрт зориулагдсан бөгөөд XXl зууны дэвшилтэт хүчин чадал бүхий хөдөлгүүртэйн дээр хамгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай зарцуулалтад тооцогддог байна.

| “МИАТ” ТӨХК B767-300ER АГААРЫН ХӨЛГИЙГ ӨӨРИЙН ЭЗЭМШИЛДЭЭ ШИЛЖҮҮЛЭН АВЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт