Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2022.07.26/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзаж, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолын хүрээнд агаарын замын “Чингис Хаан” хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар хэлэв. Энэ хүрээнд хилийн боомтод цахим гарцууд болон зорчигчийн гар тээш шалгах рентген төхөөрөмжийг нэмж суурилуулахаар төлөвлөж байгаа юм.
Мөн уулзалтын үеэр шинэ нисэх буудалд үүсдэг ачаа, зорчигчдын бөөгнөрөл, ачааллыг бууруулах зорилгоор цагийн хуваарилалтын зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо.
Цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирч, олон улсын хуваарьт нислэгүүд нэмэгдэхтэй холбоотойгоор зорчигч, ачаа тээврийн урсгал ихсэх хандлагатай байгаа тул Чингис хаан Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахад чиглэсэн менежментийн зөв зохицуулалт хийхэд хоёр талаас шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар болов.
САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |