Одоогоос 84 жилийн тэртээ Монгол Улсад төмөр замын байгууллага тулгын чулуугаа тавьж, гал голомтоо бадраасан түүхт ой энэ өдрүүдэд тохиож байна. Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урттай нарийн царигийн төмөр зам анхлан барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж анхны галт тэргийг аялуулснаар төмөр замын түүх эхэлсэн.
Өдгөө төмөр замын ууган байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани, “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Бодь интрнэшнл зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд бий болж, тэд 17 мянган хүнийг ажлын байраар ханган өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.
Өнөөдөр төмөр замын байгууллагуудын төлөөллүүд оролцсон баярын хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцож үг хэлэхдээ, өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж чадаагүй мянга мянган төмөр замчид, галт тэргээ жолоодож яваа машинч, туслах машинч, өртөөний жижүүр, вагон үзэгч, замчин, үйлчлэгч гээд нийт төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын салбар үүсэн байгуулагдсаны 84 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна. Монгол Улсад төмөр зам бүтээн байгуулахад оролцсон үе үеийн ахмадууд, Зөвлөлтийн ажилтнууд, мөн өнөөдөр бидэнтэй хамтран ажиллаж байгаа Оросын мэргэжил нэгтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр бидний дунд байхгүй эрхэм хүндтэй төмөр замчиддаа бид гүн хүндэтгэл илэрхийлэх ёстой хэмээн онцоллоо.
Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам баригдах ажил хаяанд ирсэн. Ингэснээр Монгол Улс сонгодог утгаараа 1830 аад онд хоёр хөршийн ярьж байсан ази европыг холбосон хамгийн дөт төмөр зам биеллээ олж, үйл хэрэг болоход бэлэн боллоо. Цаашид төмөр замын ирээдүй залуу үеийг бэлтгэх туйлын хариуцлагатай үе бидний өмнө ирлээ. Монголын төмөр замын салбарт ажиллаж, залуу халуун насаа зориулж өнөөдөр буянаа эдэлж суугаа ахдамууд, одоо ажиллаж буй залуучууддаа 84 жилийн ойн баярын мэндийг дахин дахин дэвшүүлье” гэлээ.
Мөн энэ үеэр “2008 онд Монгол Улсын үндэсний төмөр замуудын эхлэлийг тавьсан, тухайн үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш даргад гүн хүндэтгэл илэрхийлж, урт нас, удаан жаргалыг хүсэв.
Хурлын үеэр хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гаргасан зарим хүмүүсийг төрийн болон яамны шагналаар шагнаж урамшуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Моононхүүгийн Цогт, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Улаанбаатар өртөөний ачаа тээвэр эрхэлсэн орлогч дарга Ломбын Дээдэнцэцэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Олон улсын тээвэр зуучийн төвийн тээврийн мэргэжилтэн Дашдэмбэрэлийн Ундармаа нарыг Алтан гадас одонгоор, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын дарга Хишигжаргалын Хэрлэн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын даргын зөвлөх Раднаабазарын Раш нарыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар тус тус шагнав.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн ээлжийн мастер Гантөмөрийн Содномцэрэн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зорчигчийн вагон депо вагоны үйлчлэгч Нямаагийн Ганболд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зорчигчийн вагон депо вагоны үйлчлэгч Пүрэвдоржийн Баярцэцэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн суурь бүтцийн газрын дарга Цогтбаатарын Түвшинбаяр, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зам барилгын хэлтсийн дарга Лувсанпэрэнлэйн Идэрбат нарыг “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн механик инженер Бат-Эрдэнийн Эрдэнэ-Оргил, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйлчилгээний ажилтан Оргодолын Амаржаргал, “Монголиан транс ложистик” ХХК-ийн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч Жанцансамбуугийн Агваансамбуу, “Монголиан транс ложистик” ХХК-ийн Сүлжээний инженер Пэрэнлэйжамцын Түвшинжаргал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн суурь бүтцийн хэлтсийн замын инженер Сиймаажавын Анхбаяр нарыг яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.
| Л.ХАЛТАР: ТӨМӨР ЗАМЫН ИРЭЭДҮЙ ЗАЛУУ ҮЕИЙГ БЭЛТГЭХ ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙ ҮЕ БИДНИЙ ӨМНӨ ИРЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ