Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өчигдөр хариуцсан салбарынхаа стратегийн чухал ач холбогдолтой төдийгүй хамгийн эмзэг, эгзэгтэй байгаа газруудын нэг болох ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, Агаарын хөлгийн удирдлагын төв, “МИАТ” төрийн өмчит компани, “Хүннү эйр”, “Аэромонголиа” авиакомпаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Салбарын сайдад ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал М.Даваажав нар өнгөрсөн оны ажлын үр дүн, энэ онд тавьсан зорилтоо танилцуулсны зэрэгцээ үлэмж хэмжээний алдагдал хүлээж буй учир шалтгаанаа ч илэн далангүй тоочлоо. Алдагдал хүлээсэн шалтгаан нь ерөөсөө л зорчигч тээвэрлэлтийн хэмжээ багассан, агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдсэн, бүх төлбөр тооцоо, даатгал, татварыг ам.доллароор хийдэг учраас валютын ханшийн өөрчлөлт зэрэгтэй холбоотой аж. Тиймээс энэхүү тасралтгүй буурсан үзүүлэлтээс салах арга зам, оновчтой гарцыг эрэлхийлж буй тухайгаа ярьж байлаа. ИНЕГ өнгөрсөн онд 73.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн бол өнөө жил 88.4 тэрбум төгрөгийн “ачаа үүрч” буй юм. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү хэлэхдээ “танай салбарын онцлог бол аюулгүй байдал, норм, стандарт хамгаас чухал болохоос хэн гэгч дарга ямар үүрэг өгсний дагуу гэдэг хариулт хэзээ ч хэрэггүй” гэдгийг онцоллоо. Мөн хувийн авиакомпаниудаа сайтар дэмжиж ажиллах ёстойг анхааруулав.
.jpg)
Салбарын сайдын ИНЕГ-ынхантай өрнүүлсэн халуун ярианы дараагийн сэдэв нь “АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад бэлэн үү” гэдэг асуултын хариуг хайсан юм. Өнгөрсөн зун хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын хөлд багагүй сандарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хувьд 50 орчим орноос 60-70 онцгой нислэг хүлээн авахад бэлэн бус байгаа ч хамаг нөөц бололцоогоо дайчлан хугацаанд нь ажлаа багтаана гагцхүү хөрөнгө мөнгө хэрэгтэй гээд байв. Уг нь ч ор хоосныг бодвол овоо авлагатай сураг дуулдана. Тус нисэх буудалд “МИАТ” ТӨХК-иас 9.2 тэрбум, “Хүннү Эйр”-ээс 2.8 тэрбум, “Аэромонголиа” 920 сая төгрөгийн өртэй гэнэ. Тиймээс энэ бүхнээ зөв тооцоолон төрөөс бэлэн мөнгө өгөхийг хүлээлгүй боломжийн хэмжээнд ажлаа эхэлж байх нь цаг хугацааны хувьд чухал гэдгийг сайд анхаарууллаа. Учир нь мэргэжлийн хүний хувьд уг нисэх буудлын одоогийн зохион байгуулалтыг өөрчлөн тэлэхэд ямар хэмжээний хөрөнгө орох, юу хийх нь тодорхой, харин цаг хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй байсан тул “тэнгэрээс” 43 тэрбум төгрөг унахыг хүлээж суулгүй боломжоороо ажлаа эхэлж байгаач ээ гэж хүссэн нь тэр. Мөн транзит танхимыг яаралтай зохион байгуулахыг дахин санууллаа. Урьдчлан төлөвлөснөөр 216 сая 950 мянган төгрөг төсөвлөсөн энэхүү транзит танхимын ажил одоогоор зөвхөн тендер зарлах хэмжээнд байгаа нь хангалтгүй. Харин зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд тус танхим чамлахааргүй ач холбогдолтой билээ. Эцэст нь тэрбээр АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад улсынхаа нэр хүндийг нүүр бардам аваад гарах бүрэн боломж суурь байгаа, зөвхөн сэтгэл гаргах, ажил хэрэгч байх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
Зам, тээврийн сайдад хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн газар нь Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, Агаарын хөлгийн удирдлагын төв байлаа. Тэнд ажиллаж буй залуусын сэтгэлгээ, ажилч хичээнгүй байдал Фокер хөлгийг хүртэл засаж салбартаа хөрөнгө оруулалт хийсэн зэрэг нь “техникийн” хүний хувьд сэтгэлийг нь хөдөлгөсөн бололтой. “Магадгүй тэд маргааш Боинг засаад байж чадах юм байна” гэсээр гарсан сайдыг “Хүннү эйр”, “Аэромонголиа” авиакомпаниуд мөн сайн мэдээгээр угтсан. Учир нь дээрх компаниуд хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарсаар байгаа ч хэмнэлтийн горимд шилжиж “бүсээ чангалснаар” л хямралыг даван туулна гэдэг “нүцгэн үнэн”-ийг хүлээн зөвшөөрч олон аргаар зардлаа хэмнээд байгаа аж. Тэд төрөөс болон сайдаас хүссэн зүйл нь ердөө л агаарын хөлгийн шатахууны үнийн талаар нэгдсэн бодлоготой байя, ямар нэг зохицуулалтыг боломжийн хэмжээнд хийж өгөөч. Мөн төр хувийн хэвшлийнхнээ асуудлаа тавиад очиход нь хүнд сурталгүй, саадгүй шийддэг байж өгөөч. Төрийн байгууллагын ажилтнуудын сургалтын төлбөр, томилолтын зардлыг биднээс гаргуулж дарамталдгийг болиулж өгөөч гэсэн гурван хүсэлт байв. Яах аргагүй хүлээн зөвшөөрөх ёстой ужгирсан асуудал мөн.
Зам, тээврийн сайд ч тэднийг хэмнэлтийн горимд шилжиж зардлаа багасгах гарц хайж буйг сайшаагаад, дээрх ужгирсан дутагдлуудыг арилгахын төлөө та бүхэнтэй хамтдаа зүтгэнэ. Өнөөдөр Монгол Улс агаарын тээврээ хөгжүүлэх үү, аль эсвэл бүгдээрээ хамтдаа хямралд бууж өгөөд хөгжлөөс ухрах уу гэдгээ шийдэх дээрээ тулаад байхад арай ч мэргэжлийн хүмүүс нь бууж өгье гэхгүй байх. Төр өгөх хөрөнгөгүй ч бодлогоор дэмжье, хүнд суртлыг арилгаж хувийн хэвшлийнхнээ дэмжиж ажиллах болно гэсэнд дээрх компанийнхан хүссэн хариултаа авлаа хэмээн таатай үдсэн юм.
Харин дараа нь “МИАТ” компани дээр очиход тун таагүй мэдээллээр дүүрэн угтсаныг нуух аргагүй. Уг нь тус компанийн удирдлагууд болон салбарын сайдын хувьд бараг тав дахь удаагийн уулзалт нь энэ аж. Гэвч өнөөг хүртэл сануулаад байсан тансаглалаа багасгах, төсвөө хумих, бүтцээ өөрчлөх, хамгийн гол нь хямралын энэ цаг үед өрөө багасгах талаар дорвитой санал санаачилга гаргаагүй нь харамсалтай. Тэдний “зовлонгийн” шалтгаан нь өнөөх л ИНЕГ-ынхны хэлж байсан хэр алдагдалтай ажиллаж байгаа, яагаад ашиггүй төдийгүй өндөр өртэй ажиллаад, үйлчлүүлэгчдээ алдаад байгаа вэ гэдэг асуудал байв. Харин сайдаас хүсэх зүйл бол чамгүй “том”. Тухайлбал, Бээжин-Токиогийн чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг Японы талаар зөвшөөрүүлж өгөөч, Улаанбаатар-Новосибирскийн чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлөө авсан ч Екатеринбург, цаашлаад Германы аль нэг хот руу нислэг үйлдвэл ашигтай тул тэрхүү зөвшөөрлийг олгуулах талаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэхчлэн ажил хэрэгч хүсэлтээ бузгай тавьж байна. Харамсалтай нь зардлаа танах, төсвөө хэмнэх талаар л дуугарах тун дургүй байгаа бололтой. “Наанадаж 16 нягтлан бодогч, таван хуульчаа цөөрүүлж, хямралыг гэтэлтэл цалингүй чөлөө өгөөд, нөхцөл байдал сайжрахаар ажилд нь эргүүлэн авч болно. Хямралыг давтал дөрвөн захирлын гурав нь бусдын адил нийтийн, эсвэл хувийнхаа унаагаар ажилдаа яв, тэгвэл гурван жолоочийн цалин хэмнэнэ, цомхон чадварлаг бүтцээр ажилла, юунаас эмээгээд хэнийг нь ч цомхотгож чадахгүй байна вэ” гэхчлэн хатуу сануулга, зөвлөмж хослуулан сайд багагүй бухимдав. Тэрбээр “Ашиг олоод агаарын хөлгийн төлбөрт өгчихөөд байгааг ойлгож байна. Нэгэнт хийсэн худалдаа тавьсан өрийг дарахаас аргагүй. Энэ өрийг дартлаа бүсээ чангалах сэтгэл та бүхэнд байна уу. Та бүхний дийлэнх нь энд олон жил ажилласан, ажил амьдралаараа уяатай хүмүүс байх юм. МИАТ компанийг төрийнх гэлтгүй өөрийнх мэт хайрлаж ажиллаач, боломжоо судалж цалингаа багасга, зээл авсан EXIM банкныханд учир байдлаа тоочоод хугацааг сунгуулахыг хичээ, захиа бич, шаардлагатай бол би захиаг чинь аваад Сангийн яам, Ерөнхий сайдаас дэмжлэг хүсээд гүйхэд бэлэн байна. Та бүхэн ямар ч байсан гараа хумхин суух эрхгүй. Агаарын хөлгийн шатахууны үнийн тухайд хэлэлцээрийн ширээний ард дахин сууж ойлголц. Эх оронч сэтгэл ганцхан удаа гаргацгаая гэхэд үгүй гэхгүй байх гэж итгэж байна. Болохгүй бол дараагийн гарцыг хай. Тэр Фокер хөлгийг засаад байгаа залуусыг дэмж, өөр мөнгө олж болох ямар гарц, хэмнэж болох ямар объект байгааг бод, сэтгэ. Бүгд “Миний компани” гэсэн сэтгэлээр ажиллаж Монголын иргэний агаарын тээврийн салбараа аврахыг хичээ. “Удахгүй хувьчлагдах төрийн өмчит компани” гэсэн бодлоо хая. Хувьчлах болсон ч өргүй компани хүлээлгэж өгье гэсэн сэтгэл алга уу. Эцэст нь яамнаас баримтлах бодлого тодорхой. Аюулгүй ажилла. Зардлаа хэмнэ. Онцгой дэглэмээр хэмнэлтийн горимд шилжиж, календарьчилсан маш тодорхой төлөвлөгөөтэйгээр АСЕМ-ийн уулзалтын ажлыг ч нугал. Цаашид оршин тогтнох, улсынхаа нэрийн хуудас болсон стратегийн чухал салбарыг нэр хүндтэй авч яв гэв.
“Хүн хэлэхээс наашгүй” гэдэгчлэн сайдаас хатуу үг дуулсан тус салбарынхан үнэхээр хэлэхээс нь өмнө энэ тухай бодож болох байсан, хийх боломж бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. “Далайлт нь хатуу ч буулт нь зөөлөн”, ухаантай хүн бол санаж сэрэхээр орой руу нь орсон үгсийг салбарынх нь “аав” хэллээ. Одоо тус салбарынханд ажлаа сайн хийх л үлдлээ.
| Сайд Н.Төмөрхүү агаарын тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА