Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын бүрэлдэхүүнд орж ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны 09 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад оролцож байна.
Энэ жилийн Дорнын эдийн засгийн форум 2022 чуулга уулзалтын бизнесийн 70 орчим арга хэмжээ тусгагдсан ба 4000 орчим зочид, төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцож байна. Чуулганы хүрээнд “Орос-Энэтхэг”, “Орос-Вьетнам”, “Орос-Хятад” хоёр талын бизнесийн уулзалт болон “Орос-АСЕАН”-ын хоорондын бизнесийн яриа хэлэлцээ, зөвлөлийн хурал, түүнчлэн Арктикийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын бага хурлууд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хамтаар чуулганы нэгдсэн хуралдаан болон хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Нэгдсэн хэлэлцүүлэгт мөн Мьянмарын Холбооны Улсын Ерөнхий сайд Мин Аун Хлайн, Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхий сайд Никола Воваевич Пашиняна, БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцсон ба БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Малайз Улсын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар цахимаар оролцож үг хэлэв.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөгжлийн талаар санал солилцов
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар чуулга уулзалтад оролцохын хажуугаар ОХУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Тухайлбал, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой уулзаж төмөр замын хамтын ажиллагаа, тэр дундаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй анхаарах шаардлагатай асуудлууд болон дунд болон урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвлөлтийн талаар санал солилцов. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд Япон Улсаас авсан зээлийн өрийн асуудлыг өнгөрсөн оны сүүлээр эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нийгэмлэгт шаардлагатай байгаа зүтгүүр, ачааны вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүнийг нийлүүлэх замаар дүрмийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлж хүчин чадлыг сайжруулах, үүнд шаардлагатай холбогдох гэрээнд ойрын хугацаанд гарыг үсэг зурах, замын шаардлагатай хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, хилийн боомтуудын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хамтарсан нийгэмлэгийн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2050 он хүртэлх стратегийн төлөвлөгөөг хамтран боловсруулах, Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслүүдэд хамтран ажиллах боломжууд зэрэг олон чухал асуудлуудаар ярилцаж дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Алс дорнодын боомтуудаар дамжуулан Монгол Улсын экспорт, импортын ачааг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Владивосток хотын боомтын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцлаа. Тэрээр Владивосток хотын хэмжээгээрээ хоёрдугаарт ордог Рыбный порт контейнерын терминалд зочилж Монгол Улстай явуулж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааны өнөөгийн явц байдал, тээвэрлэгдэж буй ачааны нэр төрөл, хэмжээг цаашид хэрхэн нэмэгдүүлэх боломж бололцоог судалж, тулгарч болох саад бэрхшээлийг тодорхойлох, үнэ тарифын хэмжээ, тээвэр логистикийн оновчтой зохион байгуулалт, төмөр замаар галт тэрэг тогтмол хуваариар явуулах хэрэгцээ шаардлага ямар байгаа зэрэг олон сэдвээр боомтын удирдлагатай ярилцаж санал солилцов.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт чуулганы хүрээнд ОХУ-ын бусад албаны төлөөлөгчидтэй уулзалтууд хийж хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн албан уулзалтад оролцож ажиллав.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын тухай
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын зорилго нь нэг талаас олон улсын хөрөнгө оруулагчид, нөгөө талаас ОХУ-ын бизнесийн салбар, засаг захиргааны байгууллагууд хоорондын харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх шинэ нөхцөлийг танилцуулах, ирээдүйтэй төслүүдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар оролцогчдод танилцуулах явдал юм.
Уг арга хэмжээг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2015 онд гаргасан зарлигаар Владивосток хотноо жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба анхдугаар чуулга уулзалтыг 2015 оны 9-р сарын 3-5-нд Владивосток хотноо зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч зохион байгуулдаг ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин жил бүр оролцдог. Дорны чуулга уулзалтад дэлхийн олон улс төлөөлөгчид оролцдог ба БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Мүн Же Ин, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Малайз Улсын Ерөнхий сайд Махатхир Мохамад, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ахлах сайд Тарман Шанмугаратнам, Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг төр, засгийн тэргүүд оролцож байсан. Монгол Улсын зүгээс энэ чуулга уулзалтад ач холбогдол өгч 2017, 2018, 2019 онуудад Ерөнхийлөгчийн хэмжээнд оролцсон ба энэ жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.

| ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН 7 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ