Монгол Улсад автотээврийн хяналтын алба байгуулагдсаны 80 жилийн ой өнөөдөр /2022.09.09/ тохиож, Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд албан хаагчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.
1942 онд тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор Тээврийн яамны харьяанд автотээврийн шалган бүртгэх товчоог байгуулснаар орон даяар автотээврийн үйл ажиллагаанд хяналт тавих бүтэц, зохион байгуулалт бий болсноор Тээврийн хяналт шалгалтын албаны үүсэл хөгжлийн эхлэл тавигдаж, өнөөөдрийн 80 жилийн ойг угтаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Автотээвэрлэлтийн аюулгүй байдлын өдөр тутмын манаанд зогсож байгаа Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагчид та бүхэндээ Автотээврийн хяналтын алба байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Монгол улс ХХ зууны эхэн хүртэл ачаа барааг хол ойрын замд ердийн хөсөг, морин өртөөгөөр гүйцэтгэж байсан ба 1925 онд Монголын анхны автотээврийн байгууллага болох “Монгол тээх нэвтрүүлэх газар” байгуулагдсанаар ачаа бараа, хүн, шууданг автомашинаар зөөвөрлөн хүргэх ажлын эхлэл тавигдсан билээ. Тэр цаг үеэс эхлэн Монгол Улсын орчин цагийн тээврийн салбар, тэр дундаа автотээврийн салбар өргөжин хөгжсөөр 97 жилийг туулан өнгөрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар автотээврийн салбарт 17 аж ахуйн нэгж улс хоорондод, 59 аж ахуйн нэгж хот хоорондод нийт 708 автобустай, 19 аж ахуйн нэгж хотын дотор 1293 автобустай, 8 аж ахуйн нэгж такси үйлчилгээнд 385 суудлын автомашинтайгаар зорчигч тээврийн үйлчилгээ, 370 аж ахуйн нэгж 26252 чингэлэг болон тэвштэй ачааны автомашинаар улс хоорондын ачаа тээврийг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын арга барил, хэрэглэж буй техник технологи улам боловсронгуй болж улс, хот, аймаг хоорондын зорчигч тээвэрт 24 цагийн турш байршил тогтоох төхөөрөмжөөр цахим хяналт тавин ажиллаж байна.
Саяхан бид “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан.
Ойрын үед олон улсын 5-6 автотээврийн конвенцид нэгдэн орохоор бэлтгэл ханган ажиллаж байна. Олон улсын тээврийн эрх зүйн орчинг өргөжүүлснээр Монгол жолооч Ази, Европыг дамнан тээвэрлэлт гүйцэтгэх боломж өргөжин тэлж, олон улсын тээвэрт өөрсдийн байр суурийг эзлэх боллоо.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автотээврийн үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд тавигдах захиргааны хяналтыг хэрэгжүүлэх их үйлсэд гар бие оролцсон автотээврийн хяналтын үе үеийн улсын байцаагчид та бүхэн халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Та бүхний хичээл зүтгэл улс орны эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хангамжийг тээврийн үйлчилгээгээр тасалдуулахгүй хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон хэлье. Автотээврийн хяналтад ажиллаж байгаа та бүхэн ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын тээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч, өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, өнөөгийн тээвэрчид, тэдний залгамж халаа болсон залуустаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, алдар хүндийн оргил нь өндөр байх болтугай!” хэмээн мэндчилгээ дэвшүүлснийг Төрийн захиргааны удирдлагын газар дарга Б.Болор-Эрдэнэ уншиж, танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Салбарынхаа нүд чих болж, тэргүүн эгнээнд зогсож, олон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг автотээврийн салбарын улсын байцаагч нартаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид өмнө нь нийслэл, хот хоорондын тээвэрт хяналт тавьдаг байсан бол өдгөө олон улсын тээвэрт хяналт тавьдаг болсон. Цаашид ч өргөжин тэлнэ. БНХАУ, ОХУ-руу тээвэр хийх биш дундад ази, төв ази, Европын улс орнууд, БНСУ-ын Бусан боомтод ч монголын тээвэрчид очсон. Тэгэхээр манай яам бодлого, төлөвлөлт, хэлэлцээрээс гадна олон зохицуулалт хийх шаардлага тулгарч байна. Монголын тээвэрчид бүс нутаг, олон улсын тээвэрт оролцоход боломжийг бүрдүүлэх чухалчилж байгаа.
Түүнээс гадна иргэд, жолоочдоо чадамжтай болгох, зөрчил гаргахгүй байх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Мөн техник, технологийн дэвшил, цахим шилжилтийн үед хүн бүр өөрсдийнхөө мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэрэгтэй. Өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад мэдлэг, чадвар, туршлагаа дээшлүүлж явахыг та бүхнээс хүсэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний алтан шар зам өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье” гэв.
| АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт