Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн гол үзэл баримтлал төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилгын хүрээнд Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.09.20/ Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид "Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтад хамрагдлаа.
Төслийн зөвлөх Э.Энхчимэг "Шийдвэр гаргах явц дахь ёс зүйн эрсдэл", "Ажлын байрны бэлгийн дарамт" сэдвээр, зөвлөх О.Мөнхцэцэг "Төрийн албаны үнэт зүйл ба ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь" сэдвээр, зөвлөх Б.Отгон "Байгууллагын соёл- Ёс зүйн зөвлөл" сэдвээр сургалт орж, албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.
Тус сургалтаар гүйцэтгэх түвшний албан хаагчдад төр нийтийн ашиг сонирхолд ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нийцлийн болон шударга ёсны хандлага, төрийн албан хаагчийн шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлс, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэргийг танилцуулж, ёс зүйтэй байгууллагын соёлыг бүтээхэд дэмжлэг үзүүлэв.
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |